ХӨГЖЛИЙН БАНК:ТУЗ-ийн "гэмгүй" гишүүн С.Магнайсүрэн 

2022-2-22
3062

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг үүрэгдлээЭнэ  бол хариуцлага тооцох  “бай”-гаа оносон шийдэл мөн үү гэвэл мөн.  Чанаргүй зээлийн гол буруутнаар Хөгжлийн банкны  тухайн үеийн захирал нар нэрлэгдэж байгаа. Энэ ч зүй хэрэг байх.   Гэхдээ    ТУЗ-ийн  шийдвэрийг гүйцэтгэх захирал биелүүлэх үүрэгтэй. Учир нь  зээл олгох шийдвэрийг ТУЗ гаргадаг. Энэ өнцгөөс нь харвал барьцаа хөрөнгөгүй шахам том том зээл олгох шийдвэр  гаргасан  ТУЗ-ийн гишүүдийг ч зайлшгүй шалгах учиртай гэсэн агуулга харагдана.  Чөлөөлөгдөж байгаа Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй, тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн бол бусад нь яамдын Төрийн бичгийн дарга голдуу албан тушаалтнууд байна. Тэдний нэг нь БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн юм.

Төрийн нарийн бичгийн даргаар 8 жил орчим ажиллаж байгаа “дархлагдсан” дарга нарын нэг. Тэрбээр 2018 оны сүүлчээс эхлэн бараг 4 жил шахмын хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр тасралтгүй ажиллаж ирсэн байдаг. Тэр ч утгаараа банкны чанаргүй зээлийн олголтод “магнайлж” байсан гэж хардах шалтгаан бий. Ямартай ч  цаг хугацаа хийгээд үүрэг хариуцлагын хүрээнд авч үзвэл тус банкны гавьяа, гайг нь яалт ч үгүй хуваалцах ёстой хүний нэг нь тэр мөн. Тиймээс ТУЗ-ийн гишүүн байтугай одоо эрхэлж буй албан тушаалтай нь хариуцлага тооцсон ч буруутгах аргагүй. 

...Учир шалтгааны учиг даган хөвөрч буй үйл явдлын өрнөл хандлага дунд нэг анхаарал татах кейс бий. Тэр нь Хөгжлийн банкны чанаргүй зээл олны хараанд өртөж, хариуцлага тооцох яриа оргил үедээ хөвөрч байсан тэр үеэр буюу Цагаан сарын дараахан  “Макс рөүд” компани 17 тэрбум төгрөгийн зээлээ ердөө ганцхан өдрийн дотор буцаан төлсөн явдал.  Сайн хэрэг, бараг баяр хүргэмээр.

Гэхдээ “Хэрэв...” гэсэн асуулт эргэлзээ зэрэгцэн хөвөрнө. Хэрэв Хөгжлийн банкны асуудал өндрөө аваагүй бол 17 тэрбум төгрөг байсаар атал  зээлээ төлөхгүй, цагийн байдлыг ажиглаад цаанаа бодол гүйлгэсэн шиг төрийн цалгардал, түмний мэдээлэлгүй байдлыг харзнасан шиг явах байсан уу. Иргэд ийм бодол саналыг  дээрхи зээлийн эргэн төлөлтийн араас илэрхийлж байсныг уншигчид санаж байгаа байх.  

“Макс рөүд” бол Макс группийг эзэмшигч нь Д.Ганбаатарын компани. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн С.Магнайсүрэн Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд  нар нэг нутгийн ханагарууд. Д.Цэрэнжигмэд Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгчийн хувьд С.Магнайсүрэн тэр хоёр ажил төрлийн хамааралтай хүмүүс. Түүнчлэн хэн хэн нь нэр цолтой уяачид, морины зүтгэлтэн гэдгээрээ бүр ч ойр дотно. Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХ-ны  тэргүүнээр  С.Магнайсүрэн ажилладаг.  

Ийм хамаарал, хэлхээ холбоотой хүмүүс. Энэ өнцгөөсөө С.Магнайсүрэн “Макс рөүд”-ийн  18 тэрбум төгрөгийн зээлийг төвөг чирэгдэлгүй авахад нөлөөлөөгүй гэх үндэслэл байхгүй. Хэрэв ийм хамаарал нөлөөлөл байгаа бол зөвхөн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөөд зогсохгүй яамны Төрийн бичгийн дарга гэсэн  албан тушаалтай нь хариуцлага ярих үндэслэл болно.  

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.