У.Наранцэцэг: IV тунд зорилтот насныхны 5.8 хувь нь хамрагдаад байна

2022-2-21
304

Коронавирусний дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн Дархлаажуулалт, тарилгат өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.

-Нэмэлт IV тунгийн дархлаажуулалтад нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь хамрагдаад байна вэ?

-Нэмэлт гурав болон IV тунгийн дархлаажуулалтад  18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 53 хувь буюу 505.367 иргэн нэмэлт III тунд хамрагдсан. Харин IV тунд зорилтот насныхны 5.8 хувь буюу 54.867 иргэн хамрагдаад байна.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд нэмэлт IV тунд хамрагдах боломжтой юу?

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд вакцинд хамрагдахын тулд тодорхой шаардлага хангасан байх ёстой. Тодруулбал, жирэмсэн эхчүүд нэмэлт тунд хамрагдахдаа жирэмсний 14-36 дахь долоо хоногтой байх хэрэгтэй. Жирэмсний эхэн болон хожуу үед нэмэлт тунд хамрагдахыг зөвлөхгүй байгаа. Мөн хөхүүл эхчүүдийн хувьд төрснөөс хойш 45  болон түүнээс дээш хоносон бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд  дархлаажуулалтын хэдэн суурин цэг ажиллаж байна вэ?

-Нийслэлийн есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд буюу нийт 157 цэгээр иргэд, олон нийтийг дархлаажуулж байгаа. Харин дархлаажуулалтын цэгт ирэх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хэвтрийн хүмүүсийн хүсэлтээр явуулын баг дархлаажуулалт хийж байна. Хамгийн гол нь нэмэлт IV тунд иргэд сайн дурын үндсэн дээр буюу өөрсдийн хүсэлтээр хамрагдаж байгаа. Иргэд харьяалал харгалзахгүй, өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгээр үйлчлүүлэх боломжтой.

-Аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгаар вакцин хийж байгаа юу?

-Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр дархлаажуулалтад хамрагдах захиалгаа өгсөн тохиолдолд явуулын баг очиж үйлчилнэ.

-Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авах эрсдэл хэр буурах вэ?

-Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авахаас хамгаалах, хүндрэлээс сэргийлж, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. Вакцин хийлгэлээ гээд огт халдвар авахгүй гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдолд вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн тусна. Нэмэлт тун бол өмнө нь хийгдсэн тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх, дархлааг сайжруулах онцлогтой юм. Тиймээс иргэд, олон нийтийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.