Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний 22:33 цагт “Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллалаа" гэсэн мэдээллийг ирүүлснийг алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүллээ.
Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэргүүдтэй холбогдуулан иргэдийг гэр, орон сууцныхаа хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах, үнэт эд зүйлээ далд газарт хадгалах, дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах, харуул, хамгаалалттай байлгах, эзгүй орхисон үедээ хөрш айлдаа мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.