Багахангай дүүрэгт өнгөрсөн баасан гарагт карго ачиж явсан шаланз маркийн ачааны машин шатсан. Урьдчилсан дүнгээр хоёр тэрбум орчим төгрөгийн ачаа бараа шатсан тооцоо бий. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Д.Оюунаас тодруулахад "Багахангай дүүрэгт гарсан ачааны машины хэргийг шалгаж байна. Одоогоор урьдчилсан тооцоо, хохирлын хэмжээ гараагүй байна. Мөн галыг санаатай тавьсан эсэх нь тодорхой болоогүй" гэлээ.