-Францын Егрөннхилөгч Макроны Европт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах урилгыг Владимир Путин, Жо Байден нар хүлээн авлаа-
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Америк, Оросын төрийн тэргүүн Жо Байден, Владимир Путин нарыг Европын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт хийхийг урьсан тухай Елисей ордны хэвлэлийн алба мэдээлэв.
Хоёр удирдагч хоёулаа энэ санааг дэмжиж, Макроны Европт уулзах саналыг хүлээн авсан байна. Францын удирдагч мөн бүх сонирхогч талуудтай дараа нь уулзалт хийхийг санал болгожээ.
Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа Байденыг Путинтэй уулзахаар тохиролцсоныг баталсан байна. Харин одоогоор энэ уулзалтын тов хараахан тодорхойгүй байна.