Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт дугаар байрны наймдугаар давхрын цонхоор дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн пүрэв гарагт болсон бөгөөд ах эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан байна. Хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Хүүхдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Р.Гантуяагаас тодруулахад, "Хүүхдийн бие тогтворжсон тул Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна" гэлээ.