Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар хэлэлцжээ.
Дээрх арга хэмжээг авснаар замын түгжрэл зарим хэсэгт үр дүнгээ өгч байгаа бол заримд нь хүлээсэн өөрчлөлт гараагүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиудад өөрчлөлт гараагүй аж.
Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөөд байгаа. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төрийн 152, төрийн бус өмчийн 129 сургуульд 340,069 хүүхэд суралцаж байна. Үүнээс цагийн зохицуулалт хийсэн 59 сургуульд нийт 85207 хүүхэд суралцдаг. 07:45 цагт 23 мянга буюу нийт сурагчдын 6.9%, 08:15 цагт 13 мянга буюу 3.9% 9:00 цагт 11 мянга буюу 3.4% нь хамрагдаж байгаа аж.