Цар тахлыг зогсооход хамтран ажиллахыг уриалжээ

2022-2-21
384

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “COVID-19” цар тахлыг зогсооход уялдаа холбоотойгоор хамтран ажиллахыг улс орнуудад уриалжээ. 

Германы зүүн нутгийн Мюнхен хотноо болж буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын “Цар тахлыг даван туулах арга замыг олох нь” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр ийнхүү хэлсэн байна. 

Т.Гебрейесус вакцинжуулалтын түвшин өндөр байгаа зарим оронд цар тахал дууссан гэх яриаг “аюултай” хэмээн тодорхойлоод, “омикрон” хувилбарын эрүүл мэндэд учруулах эрсдэл бага гэх мэдээллийг үгүйсгэжээ. 

Түүний хэлснээр, урьдчилан сэргийлэх боломжтой, эмчлэгддэг өвчний улмаас долоо хоног тутам 70 мянган хүн нас барж, Африкийн хүн амын 83 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаагүй байгаагаас гадна дэлхий даяарх эмнэлгүүдийн ачаалал их хэвээр байна. 

“Бид “COVID-19” цар тахлыг энэ онд дуусгавар болгож чадна. Бидэнд шаардлагатай хэрэгслүүд, мэдлэг туршлага байна” гэдгийг ДЭМБ-ын тэргүүн тодотгоод, “COVID-19”-ийн вакцин, оношлуур, эмчилгээ, хувийн хамгааллын хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ACT” хөтөлбөрийг яаралтай 16 тэрбум ам.доллароор санхүүжүүлэхийг бүх улс оронд уриалжээ. Үүнийг эдийн засгийн хямрал дахин нэг жил үргэлжлэх өртөгтэй харьцуулахад маш бага болохыг тэрбээр онцолсон байна. 

“COVID-19”-ийн оношлуур, эмчилгээ, вакцины хөгжүүлэлтийг түргэтгэж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “ACT” хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сараас буюу “COVID-19” халдварыг цар тахал хэмээн албан ёсоор зарласнаас хэдхэн долоо хоногийн дараачаас хэрэгжүүлж эхэлсэн юм. Дэлхий дахинд “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” санаачилга нь энэхүү хөтөлбөрийн дөрвөн тулгуурын нэг юм.

      Эх сурвалж: Montsame.mn





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.