
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны VIII бага хурал өнөөдөр боллоо. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын дэвшил, намын хорооны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хурлаар хэлэлцэв. Мөн дүүргийн МАН-ын хорооны даргад дэвшүүлэн, томилох шийдвэр гаргалаа.

Бага хурлын 260 гаруй төлөөлөгч хуралд оролцож, дүүргийн намын хороог 2017 оноос амжилттай удирдан, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар намын хорооны даргаар улираан сонгож, Бага хурлын тогтоолоор баталлаа.
Бага хурлын тогтоолыг хурал даргалагч, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар уншиж, танилцуулав.
Ташрамд, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 2022 оныг “Бодлого, хөгжил-Сахилга хариуцлага”-ын жил болгон зарлаж, үйл ажиллагаа, арга хэмжээндээ тусган хэрэгжүүлэх юм.


УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал