БЭЭЖИН 2022: Олимпын турш онцгойрсон 17 настай Словакын довтлогч Юрай Слафковский

2022-2-20
2007

“Бээжин 2022” өвлийн олимпын эрэгтэй хоккейн хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр явагдаж өндөрлөсөн. Уг тоглолтод Швед болон Словакын шигшээ багууд хоорондоо тулсан бөгөөд Словакын шигшээ баг 4:0 харьцаатайгаар ялалт байгуулж олимпын хүрэл медалийн эздээр тодорсон. Уг медаль нь 1993 онд тусгаар тогтносон Словак улсын хоккейн төрөлд хүртэж буй анхны медаль нь юм.

Тэгвэл энэ удаагийн олимпын турш хоккейн төрөлд онцгойрсон нэгэн тоглогч бол Словакын шигшээ багийн довтлогч Юрай Слафковский билээ. Түүний хувьд энэ жил 18 нас хүрэх бөгөөд одоогоор Финланд улсын лигт ТПС багийн төлөө хүчин зүтгэдэг. Бээжингийн олимп нь түүний оролцож буй хоёр дахь олон улсын том тэмцээн ба өмнө жил туршлага суухын тулд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Словакын шигшээ багийн хамтаар минутын хязгаарлалттай тоглосон. Харин энэ удаагийн олимпд шигшээ багийнхаа лидерийн хувиар багаа удирдаж довтолгооны хувьд асуудалтай багийнхаа сул орон зайг нөхөж тоглосоор ийнхүү олимпын хүрэл медальтан болоод байна.

Словакын шигшээ баг нь олимпын хэсгийн шатны тоглолтдоо Финланд болон Шведийн шигшээ багуудын эсрэг ялагдал хүлээгээд байсан бөгөөд медаль хүртэх орнуудын дунд нэрлэгдэж байгаагүй сул бүрэлдэхүүнтэй баг байсан. Гэвч хэсгийн шатны сүүлийн тоглолтондоо Латвийн шигшээ багийг 5:2, шөвгийн наймд шалгарахын төлөөх тоглолтод өмнөх олимпын мөнгөн медальт Германчуудыг 4:0, шөвгийн наймын тоглолтод АНУ-н шигшээ багийг торгуулийн цохилтоор тус тус буулган авсан. Харин хагас шигшээ шатанд нэг хэсэгт хуваарилагдан тоглосон Финландын шигшээ багтай дахин тоглосон ч мөн л хожигдол хүлээсэн. Юрай Слафковский нь Финландын лигт тоглодог тул өрсөлдөгчдийнхөө тухай ихийг мэдэх хэдий ч хүчирхэг багийн эсрэг хүчин мөхөсдсөн.

Хүрэл медалийн тоглолтын эхний үе 0:0 харьцаатай өндөрлөсөн бөгөөд Словакчууд Шведийн нягт хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байв. Гэвч тоглолтын хоёрдугаар үед Юрай Слафковский Шведийн багийн хамгаалалтыг өөрийн ур чадвараараа эвдэж эхний гоолыг оруулсан ба тооны харьцааг 3:0 болгосон гоолыг мөн өөрийн нэр дээрээ бичүүлсэн. Дөнгөж 17 настай хэдий ч 193 см өндөртэй, ур чадвар, сэтгэл зүй, манлайлах чадвар гэх мэт олон талаараа аль хэдийнээ мэргэжлийн өндөр түвшний тамирчин болсон Юрай Слафковскийгийн хувьд энэ зун дэлхийн хамгийн том хоккейн лиг болох NHL-ийн драфтад нэрээ өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв тэрээр драфтад нэрээ өгвөл эхний 10 сонголтоор сонгогдох нь тодорхой бөгөөд түүнийг сонгосон баг залуу тоглогчийг сайжруулахын тулд их хэмжээний цаг зарцуулах ямар ч шаардлагагүй.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.