
2021 оны эцэст төлбөрийн тэнцэл 221.6 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 2019 болон 2020 онд төлбөрийн тэнцэл ашигтай гарч байсан бол 2021 онд алдагдал 221.6 сая ам.доллар хүрлээ.

Төлбөрийн тэнцэл IV улиралд 358.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Өмнөх улиралтай харьцуулахад бараа, үйлчилгээний худалдаа ашигтай гарч, урсгал дансны алдагдал буурсан нь IV улиралд тэнцэл ашигтай гарахад нөлөөлжээ.

2021 оны III улиралд төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн байна. Оны эхэнд Монголбанкнаас төлбөрийн тэнцлийг ашигтай гарна гэж тооцоолж байсан юм. Хэдий тийм боловч хилийн хязгаарлалт, тээвэр логистикийн асуудалтай холбоотойгоор нүүрсний экспорт буурсан нь төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөлжээ.
2021 оны эцэст 370 сая ам.долларын алдагдалтай гарна гэж тооцоолж байв. Гэхдээ IV улиралд төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар жилийн эцсийн дүнгээр алдагдлын хэмжээ буурсан байна.

Урсгал дансны алдагдал 2021 онд огцом өсөж, 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос бараг гурав дахин өссөн юм. Дунд хугацаанд ч урсгал дансны алдагдал өндөр байх төлөвтэйг Монголбанк мэдээлж байв.

2022-2023 онд урсгал дансны алдагдлаас гадна хэд хэдэн бондын эргэн төлөлтүүд хүлээгдэж байна. Тухайлбал: “Чингис” бондын 140 орчим сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 540 орчим сая ам.доллар, “Самурай” бондын 300 орчим сая ам.доллар байгаа юм.
Хэрэв эдгээр төлөлтийг дахин санхүүжүүлж чадалгүй, төлөх шаардлага үүсвэл гадаад тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй байгаа Монголбанк анхааруулж байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал