
"АЛТАЙН БУГАТ" ХХК, "АВАРГУУД" клубын тамирчин, "Алтан гадас"одонт ОУХМ Шархүүгийн Гансүхийн нэрэмжит, "АВАРГУУД МАСТЕРКРОСС-2022" уралдаан болж өндөрлөлөө.
Уралдааныг ОУХМ Ш.Гансүх болон түүний гэр бүл, Алтайн бугат ХХК МАМХ-той хамтран зохион байгуулжээ.

Уралдааны эхний 5-н байрыг дараах тамирчид эзэлсэн байна. Үүнд:
1-р байр #36 СМ Л.Ариунболд Lexus service, АБДМ Арвижих ХХК, Шинэ Барилга ХХК, Speed auto moto club, Хүрмэн Хаш ХХК, Бадрангуй Орших Групп.
2-р байр #93 СДМ З.Анхбат, Мөнгөн шонхор клуб, Мараахай транс ХХК.
3-р байр #68 СМ Ш.Гомбодорж, Aвтохим ХХК, Speed Energy ХХК, Аваргууд клуб.
4-р байр #74 СМ Д.Мөнх-Оргил, One life auto moto club.
5-р байр #50 СМ Э.Батнайрамдал, Цог-Өндөр арвижих ХХК, Төмөрт хүлэг клуб.
"Өсөх ирээдүйтэй тамирчин" шагналыг #39 СМ Ц.Элбэгсайхан /Lexus service, АБДМ Арвижих ХХК, Speed auto moto club, Бадрангуй Орших Групп /тус тус шалгарч цом, медаль мөнгөн шагнал хүртжээ.