Америк яагаад афганчуудын мөнгийг булаав

2022-2-19
2626

 Жозеф Байден АНУ-д хадгалагдаж байсан Афганистаны төв банкны мөнгийг 9-р сарын 11-ний халдлагын үеэр амиа алдагсдын ар гэрийнхэнд хандивлахаар шийджээ. Кабул хотод жагсаал цуглаан болж, олон зуун жагсагчид гудамжинд гарчээ. 

Нэг тал нь танд, нөгөө тал нь бидэнд
 Ерөнхийлөгч Байден тус улсын банкуудад хадгалагдаж байгаа  Афганистаны  долоон тэрбум ам.долларын валютын нөөцийг хаах тухай зарлигт гарын үсэг зурав. Энэ хөрөнгөний нэг хагасыг нь 2001 оны есдүгээр сарын 11-нд террорист  халдлагын үеэр амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд рүү илгээнэ. Нөгөө хагас нь Афганистаны хүмүүнлэгийн байгууллагуудад очно.

Одоогоор эдгээр хөрөнгийг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны тусгай дансанд шилжүүлээд  байна. Гэхдээ зөвшөөрлийг мужийн шүүхээс өгөх ёстой.

Кабул есөн тэрбум гаруй долларын алт, валютын нөөцтэй. Үүний долоон тэрбум нь АНУ-д, бусад үлдсэн нь Герман, Арабын Нэгдсэн Эмират, Швейцарьт хадгалагддаг. Афганистаны эрх баригчид сүүлийн 20 жилийн хугацаанд Америкийн тусламжийн ачаар эдгээр хөрөнгийг цуглуулсан гэж Вашингтон удаа дараа мэдэгдэж байв..

Харин Байдены энэ зарлигийг НҮБ- хэлэлцэж буруушаагаад байна. Тус байгууллагын  Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефан Дужаррик энэ хөрөнгийг чөлөөлөхийг  Байденд уриалав. Өмнө нь ийм хүсэлт тавьж байсан ч талаар өнгөрсөн. 

Кабулд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болов

 АНУ-ын энэ шийдвэрийг Бээжин бүр ч ширүүн эсэргүүцлээ. Энэ талаар Хятадын ГХЯ "Энэ бол дээрэмчдийн зан байдал. Энэ нь АНУ шударга ёсны эрх ашгийг хамгаалдаггүй, харин зөвхөн Вашингтоны ноёрхлыг дэмждэг гэдгийг дахин баталж байна" гэж  мэдэгдэв.
 Москва  ч бас  чимээгүй байсангүй. "Террорист халдлагыг зохион байгуулахад огт оролцоогүй Афганистаны ард түмэн яагаад тэр халдлагын хохирлыг  төлөх ёстой гэж?" ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж, НАТО, Вашингтон Афганистан дахь хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгаж байна." гэв. 
Байдены энэ шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал Афганистаны Кабул, Жалалабад хотод болжээ. "Афганистаны ард түмэнтэй тэрсэлдэхээ зогсоо!", "АНУ болон түүний холбоотнууд олон мянган афганчуудыг хөнөөж, Афганистаныг сүйрүүлснийхээ төлөөсийг төлөх ёстой!"  гэсэн зурагт хуудсыг жагсагчид барьжээ. 

Тусламжийн оронд хориг арга хэмжээ авна
Катар дахь Талибуудын улс төрийн албаны тэргүүн Мохаммед Наим "Афганистаны мөнгийг хулгайлсан нь улс орон, нийгэм хүн төрөлхтний эсрэг ёс суртахууны доройтлын нотолгоо юм" гэж твиттер хуудсандаа бичжээ.
АНУ гэрээгээ хүндэтгэхгүй байна. Афганистаны Гадаад хэргийн сайд Амир Хан Мутакийн хэлснээр, Вашингтон Афганистаны шинэ засгийн газрын гишүүдийг хар жагсаалтаас хасаагүй, улс орноо сэргээн босгоход туслахын оронд хориг арга хэмжээ авсан байна.

Афганистаны ерөнхийлөгч асан Хамид Карзай

 Афганистаны хуучин эрх баригчид ч анх удаа талибуудыг дэмжээд байна. Ерөнхийлөгч асан Хамид Карзай "Хойч үеийнхээ төлөө" Вашингтонд хандан "Засгийн газарт биш, харин Афганистаны ард түмэнд" хамаарах хөрөнгийг нэн даруй буцааж өгөхийг хүсжээ.
Тодруулахад, Жозеф Байдены засаг захиргаа өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд Афганистан улсын нөөцийг царцаасан юм. Талибанчууд Конгрессоос санхүүгийн нөөцөө чөлөөтэй захиран зарцуулах боломжоо эргүүлж авахыг хүссэн ч Цагаан ордон үүнд найдах хэрэггүй гэж хариу өгсөн юм. 

Эх сурвалж: Риа новости-гоос хураангуйлав






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.