МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон намын гишүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Хөгжлийн банкны асуудалд манай намын нэр бүхий улсууд холбогдсон. Улсын Их Хурлаас ажлын хэсэн байгуулагдаад ажиллаж байгаа. Хөгжлийн банкан дээр бас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагаас ч энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Хөгжлийн банкны асуудалд холбогдоод буй гишүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагаас ялагдагчаар татагдсан гэсэн мэдээлэл өнөөдрийн байдлаар байхгүй байна. Нэр холбогдоод байгаа намын гишүүдээсээ ажлын гурав хоногт багтааж албан тайлбар ирүүлэхийг үүрэг болголоо. Хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд гуч хоногийн хугацаанд намаас түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг мөн үүрэг болгосон.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн асан Н.Билэгт, гишүүн асан Г.Сүхбат, Бага хурлын гишүүн Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат гэсэн найман хүн 3 хоногийн дотор албан тайлбар ирүүлнэ" гэлээ.