
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийгдэж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгож байгаа аж.
- Ажил эхлэх цаг - 07:00-10:00 цаг
- Ажил тарах цаг - 16:00-19:00 цаг
Тухайлбал 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой хэмээн Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал