Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гол буруутан нь "ТУЗ"

2022-2-18
1946

Монгол Улсын Хөгжлийн банк нь “Эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг бүтээх, экспортыг урамшуулж, импортыг орлоход чиглэсэн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дунд болон урт хугацааны санхүүжилтээр хангах” үндсэн зорилготой банк юм.

Гэтэл сүүлийн үед “Хөгжлийн” хэмээх тодотголтой банк маань улс орны хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөх нь бүү хэл “Хөгөө чирсэн банк” гэх тодотголтой болоод байна. Учир юу вэ гэвэл 2022 оын 1-р сарын 20-ний өдөр МУХБ-ны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан Хөгжлийн банкны нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсныг зарласан билээ. Монголбанкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнд нийт зээлийн бакц нь 3.2 их наяд төгрөг бөгөөд үүний 55 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн зээл ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ БОЛЖ МУУДЖЭЭ хэмээн мэдэгдсэн.

МУ-ын засгийн газраас олон улсад зарласан бондыг Хөгжлийн банканд төвлөрүүлж түүгээрээ дотооддоо эдийн засгийг дэмжих томоохон төслүүдэд оруулалт хийх учиртай. Харамсалтай нь МУ-д төрийн оролцоотой бүхэн муу явдгийн жишиг Хөгжлийн банканд ч мөн ижил давтагдаж байна. Хөгжлийн банк анх үүсгэн байгуулагдсан үеэс л хэл ам дагуулж эхэлсэн байдаг. Харин сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа нь учиртай. Хэрэв Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд эргэн төлөгдөхгүй бол Монгол Улсын засгийн газар буюу иргэд, ААН-үүдийн төлсөн татварын мөнгөөс төлөгдөнө гэж байгаа. Үүнийг эсэргүүцсэн ард иргэд, хэвлэл мэдээллийг байгууллагууд нийлээдгүй акц өрнүүлсний үр дүнд бага ч болов зээлүүд эргэн төлөгдөж байгаа сурагтай.

 

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид МУ-ны топуудын нэр манлайлж байна. Бүгд улс төрд нөлөөлөлтэй хүмүүс зээл авсан байдаг.

 

Хөгжлийн банкны зээлийн гол шийдвэрийг “ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ”, “ЗЭЭЛИЙН ХОРООД” гаргадаг. Дээр дурдсан БҮХ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТУЗ-ын шийдвэрээр гарсан гэж хэлж болно.

 

Хөгжлийн банк анх байгуулагдсан цагаас хойш хэн гээч эрхмүүд “Хөгжлийн банкны ТУЗ”-р ажиллаж байсныг харцгаая.

 
 

ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ШИЙДВЭРҮҮДИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ТУЗ” БУЮУ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАДАГ БАЙЖЭЭ!!!

Энэ бүх асуудлыг үүсгэхэд гол шийдвэр гаргадаг ТУЗ нь ямар үүрэгтэй байдаг вэ?

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна.

ҮҮНД:

19.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

19.5.2.банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

19.5.3.ял шийтгэлгүй байх;

19.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

19.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

19.5.6.банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

19.5.7.зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

19.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

19.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн

19.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна.

19.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

19.6.2.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

19.6.3.банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.олгох гол шийдвэрийг ТУЗ гаргадаг учраас зээлдэгчдийн зэрэгцээ зээлдүүлэгчдийг дурдахгүй, хариуцлага тооцохгүй өнгөрөх аргагүй юм

Аливаа компани Хөгжлийн банкнаас зээл хүсэх нь хэвийн үзэгдэл. Зээл авах нь “ховор” боломж. Гэхдээ зээлдэгчид баг зүүж, буу барьж ороод дээрэмдээгүй. Хөгжлийн банк хуультай байгууллага. Хуулиараа зээл олгох гол шийдвэрийг ТУЗ гаргадаг учраас зээлдэгчдийн зэрэгцээ зээлдүүлэгчдийг дурдахгүй, хариуцлага тооцохгүй өнгөрөх аргагүй юм.

Эх сурвалж: https://medium.com/ 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.