5-н удаа дөрвөлсөн эргэлт хийсэн ч алтан медаль бус мөнгө хүртсэн Оросын уран гулгагч уйлж, энэ спортыг үзэн ядаж байна, "дахиж хэзээ ч гулгахгүй" гэжээ.
Нутаг нэгт Анна Щербаковагийн ард хоёрдугаарт орж тэмцээнээ өндөрлөсөн 17 настай уран гулгагч Трусова чөлөөт үзүүлбэртээ хэзээ ч хэн ч урьд нь хийж байгаагүй дөрвөлсөн харайлтыг тав гайхалтай гүйцэтгэсэн юм.
Харин сэргээшийн дуулианы төвд байгаа 15 настай Камила Валиева үзүүлбэрийнхээ үеэр олон удаа унаж дөрөвдүгээрт орсон байна.
Турсова-д Капитал цэнгэлдэх хүрээлэн дэх олон нийт алга ташин баяр хүргэж байсан, гэхдээ тэрээр өөрийнх нь үзүүлбэр алтан медальд хүргээгүйд маш гомдолтой үлджээ.
Трусова чөлөөт үзүүлбэртээ 177.13 өндөр оноо авсан ч Мягмар гарагийн богино үзүүлбэртээ 74.60 авсан юм. Щербакова нийлбэр дүнгээрээ алтан медалийн болзол хангасан байна.
"Тэрбээр "Бүгд алтан медаль авч байна, надаас бусад нь, би гулгахыг үзэн ядаж байна, би энэ спортыг үзэн ядаж байна. Би дахиж хэзээ ч гулгахгүй, хэзээ ч." гэж хэлээд дасгалжуулагч руугаа хандан "Та бүгдийг мэдэж байсан, яаж ингэж чадаж байна аа" гэсэн байна. А.Трусова сэтгүүлчтэй хийсэн ярилцлагандаа яагаад уйлсан талаар хэлэхдээ: "Би сүүлийн 3 жил томоохон тэмцээнд түрүүлсэнгүй. Би үргэлж сайн хичээж, эргэлтүүдээ нэмсээр ирсэн. Тэгснээр би түрүүлэх байтал тийм зүйл болсонгүй. Би зүгээр л уйлмаар санагдаад уйлсан юм. Би ээжээсээ, нохойгоосоо хол 3 долоо хонож байна." гэжээ.