Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулж, 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байршилтай буюу Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плазагийн ойролцоо газраас барьж саатуулсан.
Харин орой нь Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийсэн. Иргэн Ч.Мөнхбаярыг ямар шалтгаанаар баривчилсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ТЕГ өнөөдөр уг саатуулах ажиллагааны талаар мэдээлэл хийх юм байна.