“Тель-Авив-2022” Их дуулгаас 3 хүрэл медаль хүртлээ

2022-2-18
752

Израиль улсын Тель-Авив хотноо өнөөдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Тель-Авив-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Монголын 3 жүдоч хүрэл медаль хүртлээ.

Тус Их дуулгад 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хүч үзэхээр Тель-Авив хотноо очсон бөгөөд өнөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч барилдлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д 23 жүдоч хүч үзэх бөгөөд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, “Женко” клубийн тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдав. Э.Сумъяабазар А хэсэгт бичигдэн, эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрын даваанд Европын залуучуудын аварга, Украины Дилшот Халматовыг ялж шигшээ наймд ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейнов цэвэр ялагдаж, дагах барилдаанд Нидерландын бөхөд цэвэр унаж тэмцээнээ дуусгав.

Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог, дараа нь 2021 оны Антальягийн Их дуулгын аварга Бельгийн Жорре Верстраетенг тус тус ялсан. Улмаар шилдэг наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайг, улмаар Сумъяабазарыг ялсан Нидерландын Ц.Торникег ялж “Тель-Авив-2022” Их дуулгаас хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д 26 жүдоч хүч үзэх бөгөөд “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, Хэнтий аймгийн тамирчин, 66 кг жингийн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар энэ жинд барилдана.

 

2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн тэмцээний чансааны 4-т эрэмбэлэгдэж, В хэсгийг тэргүүлэн барилдсан.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд, хоёрын даваанд Узбекистаны Бобур Яджиевийг, улмаар Украины Богдан Ядовыг тус тус ялж хэсгийн аварга болсон. Тэрбээр Францын жүдоч Д.Боубаг цэвэр ялж Их дуулгын хүрэл медаль хүртлээ.

Харин энэ жинд барилдсан залуу мастер Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннарттай учраа ялсан ч дараагийн тойрогт эзэн орны Барух Шмайловт цэвэр унаж тэмцээнээ дуусгав.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж, чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Бавуудоржийн Баасанхүү эхний даваанд 2021 оны залуучуудын Эзэн орны бөх Шира Ришонитой барилдаж ялагдсан ч дагах барилдаанд Чили болон Сербийн жүдочдыг ялж Их дуулгын хүрэл медалийн эзэн боллоо. Энэ жинд нийт 20 жүдоч хүч үзэж Францын Ширине Боукли тэргүүлэв.

Эмэгтэй 57 кг-д Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга Оюунгэрэлийн Оюунчимэг эхний даваанд Казахстаны Севара Нишанбаеватай учраа таарч цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгав.

 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.