Өнөөдөр болох МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаас хэнд ямар хариуцлага  тооцох вэ

2022-2-18
1866

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар товложээ. Ямар асуудал хэлэлцэхээ албан ёсоор зарлаагүй. Гэхдээ гарцаагүй байж болох хувилбар нь Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбогдох нь тодорхой. 

Өнөө цагийн хамгийн дуулиан болоод байгаа энэ асуудлыг МАН ихэд шуурхайлах янзтай болов. Хэлсэндээ хүрч, амласнаа ажил болгох гэж яарч байгаа нь учир шалтгаантай. Тэртэй тэргүй нэр ус нь олон нийтэд тодорхой болсон чанаргүй зээлдэгч нарыг “чангалах” нь шударга ёсны дүр дүрслэл болон иргэдийн ой тоонд үлдэнэ. Ер нь Хөгжлийн банкны зээлийн нийт активын 55 хувь нь чанаргүй ангилалд хамрагдсан тухай мэдээлэлтэй зэрэгцэн МАН мэдэгдэл гаргасныг дурдах нь зүй байх. Тэнд дурдсанаар “Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно” гэдгийг сануулж байв.  

Үйл явдлын өрнөл энэ хүрээнд үргэлжилж байна. Өнөөдөр болох МАН-ын хяналтын хорооны хурал Д.Амарбаясгалангийн нэгэнтээ хэлсэнчлэн “задарсан” гишүүдийнхээ даварсан үйлдэлд хариуцлага тооцож буй намын шийдэл болно.

Харин хэнд хэрхэн тооцох нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ хэдийнэ таамаг таамнал нэрлэгдэж байгаа. Угаас Хөгжлийн банктай холбоотой гишүүдийн нэр ус тодорхой учраас нэрлэж таамаглахад төвөгтэй биш.

Юуны өмнө энэ бол намын зүгээс тооцож буй хариуцлага учраас дүрмээрээ л зохицуулагдана. Тэр дүрмийн заалтыг ХХХ их хурлаараа  шинээр оруулж өгсөн. Тухайлбал, МАН-ын Үндсэн дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг гишүүнээс түдгэлзүүлэх агуулга багтсан юм. Харин гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс хасагдсанд тооцно" гэж  журамласан. Тэгэхээр өнөөдрийн хариуцлага тооцох хурал дүрмийн энэ заалтынхаа хүрээнд л болно гэсэн үг. Тэгснээс зарим хэвлэл мэдээллийн бичээд байгаа шиг намаас хөөх хасах тухай асуудал шийдэгдэхгүй.

Учир нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэдгээрээс одоогоор шүүхээр гэм буруутай нь албан ёсоор тогтоогдож, ял зэмээ авсан нь үгүй. Тийм учраас МАН-ын гишүүн зээлдэгч нараас одоогоор хэн нэгэн намаас хасагдах дээрээ тулаагүй байгаа  гэсэн үг.

Өнгөрөгч долоо хоногийн эцсээр болсон “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “МАН авилга, албан тушаалын хэрэг болон бусад гэмт хэрэгт холбогдсон нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдоод, шалгагдаж эхэлсэн бол намын гишүүнээс түдгэлзүүлэхээр болсон. Энэ дагуу ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол зээлээ төлсөн төлөөгүй байх нь хамаарахгүй хариуцлага тооцно" хэмээн ярьж байв.

Б.Баярбаатар даргын хэлсэн үгэн дэх  энэ сүүлийн өгүүлбэр анхаарал татна. Хэлэлцүүлгийн урд өдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам,  Ц.Анандбазар нар зээлээ бүрэн төлж барагдуулсан байдаг. Үүгээрээ тэд хариуцлагаас мултарна гэж тооцсон байж магад. Гэхдээ хэрэв тэд ёс зүйн дутагдал гаргасан бол хариуцлага хажуугаар нь өнгөрөхгүй болж таарч байна.

Харин нэмж дурдахад  нэгэнт гэм буруутай нь тогтоогдож ял зэм авч намаас хасагдсан гишүүнийг эргүүлэн авах тухай яриа  байхгүй гэж байна.

 

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.