“ЭТГЭЭД” зураг авалтаараа ялгардаг Б.Баатар гэж хэн бэ?

2022-2-17
18645

Тун удахгүй кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх “ЭТГЭЭД” УСК үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байна. Тус киноны өвөрмөц постер, трэйлер зэрэг нь сонирхол татахуйц шинэлэг шийдэл, онцгой дүр төрхөөрөө “этгээд” мэдрэмжийг төрүүлээд байгаа юм. Мөн кинонд ажилласан уран бүтээлч, жүжигчдийн сонголт нь урь өмнө харж байгаагүй дүр төрхийг бий болгож чадсанаараа онцлогтой болжээ.

“ЭТГЭЭД” УСК –ны найруулагчаар ажилласан Б.Баатар нь дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн өнгө, имижийг тодорхойлж, ур чадвараараа танигдсан зураглаач юм. Тэрээр өмнө нь “Сайн, муу, хэрцгий”,” Ар хударга”, “ Зангараг”, “Үргээлэг 2”, “Яллагч”, “Хийморь”, “Сүүн замын сахиул”, “Зориг” уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажиллаж байжээ. Түүний ажилласан “Хийморь” УСК нь хилийн дээс алхаж, Германы Олденбург кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртэн, “San Diego International Film Festival”-ийн “Шилдэг” киногоор шалгарч байсан юм. Мөн Оскарын кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвших эрхийг авч чадсан билээ. Жинхэнэ кино урлагийн мастерууд “Холливууд бол мөрөөдөл биш” гэж ярьдаг. Үүн шиг Оскар ч мөн адил бидний хувьд зүгээр нэг мөрөөдөл төдий биш юм. Тийм ч учраас Монгол кино Оскарт нэр дэвшихээр чансаатай бүтээгдэж, гадны шүүгчдээс өндөр үнэлгээ авсан нь яах аргагүй “дэвшил” болсоныг илэрхийлнэ. Америкийн зураглаачдын нийгэмлэг (The American Society of Cinematographers)-ийн ерөнхийлөгч Kees Van Oostrum ”Хийморь” УСК-ны ерөнхий зураглаач Б.Баатартай тусгайлан уулзаж, баяр хүргэн, кино зураглаачдын хамгийн том наадамд түүнийг тусгайлан урьж оролцуулж байжээ. Энэхүү үйл явдал нь дэлхийн нэр хүндтэй наадамд Монгол кино зураглаач уригдсан анхны тохиолдол болж байв.

 

Б.Баатарын хувьд “ЭТГЭЭД” УСК нь түүний анхны бие даан бүтээсэн уран бүтээл юм. Найруулагч энэхүү бүтээлээрээ “хүн өөрөө өөртөө эзэн байж, үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалж эс чадвал хэн нэгний олз болон, хохирч үлддэг” гэдэг санааг илэрхийлэхийг зорьжээ. Сэтгэл зүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” УСК найруулагчийн шийдэл, зураг авалтын өвөрмөц өнцөг, өнгө, дүрсний төгс чанараараа Монголын уран бүтээлчдийн чадвар, чансааг нэг шатанд ахиулсан бүтээл болж чадсаныг мэрэгжлийнхэн онцолж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.