О.Баасанхүү: Шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлаар Цэцэд хандана

2022-2-17
390

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригийн 11.00 цагаас зохион байгуулдаг "4:11" хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "2017 онд С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн Дээд шүүхийн 01 тоот тогтоол бий. Энэ тогтоолыг өөрчлөх, шинээр намын даргыг томилох асуудлыг удаа дараа Дээд шүүхэд хүргүүлсэн боловч шийдэгдээгүй. Нэгэнт энэ тогтоолд өөрчлөлт ороогүй учраас хуучин байсан мэдээллийг цахим мэдээллийн санд байршуулах асуудлыг тавьсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл С.Эрдэнийг намын даргад бүртгүүлэх гээд чадахгүй байна гэх мэт ташаа мэдээлэл түгээж байна. Бид хуучин мэдээллийг л цахим мэдээллийн санд байршуул гэдэг хүсэлт тавьсан. Энэ асуудалтай холбоотойгоор бид Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд мэдүүлсэн. Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдахад нэгэн төвөгтэй асуудал үүссэн. Сахилгын хорооны шийдвэр ямар ч гарч болно. Энэ нь хараат бус байх ёстой. Шийдвэр нь бидний хүссэн хэмжээнд гараагүй бол бид шийдвэрийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах бүрэн нээлттэй юм. Энэ үүднээс бид Сахилгын хороонд ортол Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн тэргүүн шүүгчийг томилсон байдаг. Шүүх хараат бус байна гэдэг зарчим алдагдаж байна.

Бид энэ асуудлаар Цэцэд хандана. Иргэн хүний шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан, хараат бус шүүх засаглалд халдсан, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг зарчмыг алдагдуулан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж ойлгож байна. Тиймээс бид Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгнө" гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.