Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ. Бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэлх хугацаанд 30 хоног цахимаар явагдах юм.
Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн 2020, 2021 онд хэвлүүлсэн Төрийн албаны шалгалтын сорилын ном, E-TAZ аппликэйшнээс /үнэгүй татна/ шалгалтдаа бэлтгэх, өөр ном, бусад төлбөртэй апп-ын агуулга, тест шалгалтад ирэхгүй болохыг анхаарна уу.