
Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат “Хөгжлийн банк”-ны өөр нэгэн булхайтай үйлдлийг ил болголоо. Тодруулбал МУБИС-ийн баруун урдхан байрлах Худалдаа хөгжлийн банкны байрны 11-12-р давхрын талбайг Хөгжлийн банк 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Хөгжлийн банкны оффисын талбай худалдаж авсан өртөг нь тухай барилгын баригдсан өртөгтэй дүйх ажээ.
Энэ талаар тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат өөрийн цахим хуудастаа “Манай банкны одоо байрлаж байгаа байрны түүх гэж бүр үлгэр домог цаашаа юм байдаг. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ төв байрны 11-12-р давхарт байрладаг юм. Энэ байрыг манайх 28 тэрбум төгрөгөөр авсан. Тэгтэл энэ банк бүтэн байраа бараг тэр мөнгөөр нь барьсан гэж байгаа. Зах зээлийн үнийг хэд ч нугалаад байгаам бүү мэд. За тэгээд хэн ингэв гээд гэрээ хийсэн удирдлагуудыг шүүхэд өгөөд эцэстээ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсээгүй. Ингээд л улсынхаа хамгийн үнэтэй м2 бүхий байрыг авсан болтой. Дээрээс нь одоо амралтын өдөр банк нь дээр хуралдах гэхээр нэрээ түрүүлж өгч орно. Хэнд өгөх үү гэсэн Худалдаа хөгжлийн банкны хамгаалалтанд өгнө. За тэр банк нь өөрөө бас эзнийх нь хамаарал бүхий компаниуд нь манай зээлдэгчид байх жишээний” гэж бичжээ.
Г.Жүгдэр

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал