Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич парламентаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахаа зарлав. Тэрээр үндэсний телевизээр ард түмэндээ хандахдаа зохих бичиг баримтад гарын үсгээ зурснаа мэдэгджээ.
“Хүндэт иргэд ээ, Сербийн Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу засгийн газрын санал болгосноор Ардын скупщина (парламент)-г тараах тухай зарлиг гаргаж байна” хэмээн Ерөнхийлөгч хэлээд шууд эфирт уг зарлигтаа гарын үсэг зуржээ.
Тэрээр ээлжит бус сонгуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд явуулахаар товлосон байна. Үүний өмнө Сербийн Засгийн газар парламентыг тараах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэн “Хэрэв энэ саналыг хүлээн авбал, парламентыг тараасны дараа сайд нарын танхим техникийн мандатад орон үүргээ бүрэн хэмжээгээр гүйцэтгэх болно” гэж мэдэгдсэн юм.
Сербийн дэвшлийн нам өнгөрсөн 2020 оны долоодугаар сард явагдсан сонгуулиар 60 хувийн санал авч Засгийн эрхийг аваад байсан юм.
Эх Сурвалж: Montsame.mn