“Ченж” системээс салахгүйгээр инфляцийг зогсоох боломжгүй

2022-2-17
825

Инфляц  хаврын тэнгэр шиг аашилсаар  14.6  хувьд хүрлээ. Инфляцийг өрдөж өдөөхөд жин дараад байгаа бүтээгдэхүүн юу, юу байна вэ гэвэл бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг мах, хүнсний ногоо, гурил түүнчлэн өдөр бүр машиндаа хийдэг шатахуун бусад импортын  ус, ундааны бүлгийн  барааны тээврийн зардал өссөн нь голлон нөлөөлөөд байна. Үүн дотроо мах дангаараа инфляцийг өдөөхөд 20-30 хувийн нөлөөлөл үзүүлээд байгаа юм.  Уг нь бид махаа  дотоодоосоо хангадаг, энэ утгаар үнийг тогтвортой барих гэж “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөр орлуулах гэж  үзсэн ч  чадахгүй байна. Учир нь махны зах зээлийг ченжийн системээр зохицуулдагаас болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хариуцдаг яам нь ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотойг  зах зээлийг ажиглагчид болоод эдийн засагч Г.Батзориг  хэлж буй юм.  Бүр тодруулбал, махны бэлтгэл, нийлүүлэлтийн өртгийн бүтэц нь таван ченжийн оролцоотой байна. Жижиглэнгээс бөөний цэг хүртэлх бүх дамжлага ченжийн оролцоотой. Хамгийн эмгэнэлтэй нь нөөцийн махыг отож байгаад их хэмжээгээр дарчихдаг. Нэг үгээр хэлбэл, манай махны зах зээл эко систем муу, бараг байхгүй гэж хэлж болно. Гэтэл гадаад зах зээлд хот болгон нь “веб хаус”-тай. Тэндээ махны гарал үүсэл, өртгийн бүтцийг тодорхой байдлаар зохион байгуулж эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг эко систем сайтай байх жишээтэй. Гэтэл  манайд эсрэгээрээ анхны зах зээл нь Хятадын ченжүүдийн мэдэлд байдгаараа  мах хэмээх бүтээгдэхүүний үнэд савлагаа үүсэж  “мах магнаг” болох эхтэй. Түүнчлэн үнэн, худал нь мэдэгдэхгүй малын халдварт өвчин нэрмээс болсоор. Ковидын үед орж ирээгүй өвчин хил нээх үеэр зэрэгцэж орж ирсэн нь цаанаа хэн нэгний бизнес үү гэх хардлага төрүүлсээр. Энэ мэт хүчин зүйлээс махны үнэ өсөхөд нөлөөлж улмаар инфляцийг услаад байгаа юм. Тэгэхээр инфляцийг бууруулах суурь асуудал нь инфляцид өндөр жин эзэлж буй  махны зах зээлийг цэгцлэх асуудал хөндөгдөж байна.

Бартер хэлбэртэй зах зээл инфляцийг өрдсөөр

Махыг бодвол хүнсний ногооны үнийн савалгаа инфляцид үзүүлэх нөлөөлөл арай доогуур. Гэхдээ хувь хүн, аж ахуйн нэгж хүнсний ногоог их хэмжээгээр дарж, нөөцөлж  байгаад хавар гаргаж үнэ хүргэдэг байдал инфляцийг улам өрддөг.  Ховордох үеэр нь 3-4 дахин нугалж зардаг үзэгдэл  нь зах зээлийн тухайд мөн л эко систем муугийнх. Түүнчлэн зах зээлд үнийн савалгаа үүсгэдэг гол бүтээгдэхүүн гурил. Намар нөөцөлж байгаад Цагаан сарын өмнө үнийн нэмэгдэлтэйгээр гаргаж зах зээлд нийлүүлдэг нь тогтсон систем. Нөгөөтэйгүүр, гурилын зах зээл тэр чигтээ бартер хэлбэртэй. Үр тарианы нийлүүлэлтээс эхлээд гурилын том компаниуд жижиглэнгийн үнэ болон бэлтгэн нийлүүлэгчдээ атгачихсан гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, монофоль зах зээл үүссэн.

Тэгвэл эдгээр асуудлыг зах зээлийнх нь зөв системээр шийдчихвэл инфляцийн өсөлтийн 40 хувийн нөлөөллийг багасгах боломжтой. Энэ асуудлыг олон жил ярьсаар ирсэн хэдий ч аль ч нам, улс төрийн хүчин Засгийн эрх барих хугацаандаа бүрэн шийдвэрлэх боломжтой ч хийж чадахгүй байна, хүсэхгүй байна. Үр тарианы компаниудын инфляцид үзүүлэх  нөлөө гурилын үнэ, тээвэр, шатахууны үнийн өсөлттэй шууд хамааралтай. Инфляцийн өсөлтийн 20 орчим хувийг шатахууны үнийн өсөлт эзэлдэг. Харамсалтай нь дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай учраас бид удирдах боломжгүй нь ойлгомжтой. 

 

Ц.МЯГМАРБАЯР






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.