Ган хайлах үйлдвэр ба  МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан үйлдвэржилтийн МЕГА ТӨСЛҮҮД

2022-2-17
1699

“Монполимет” болон “МАК” хоёр  барилгын талх гэгддэг цементийн  хараат байдлаас Монгол Улсаа гаргасан. Гавьяа гэвэл энэ.  Энэ хоёр үйлдвэр тус тусдаа жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.  Одоо бас баруун бүсэд жилд 250 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдаж байгаа, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт өгч байгаа.

Харин одоо монголчууд энэ жишгээр  ган  төмрийнхээ хэрэгцээг өөрсдөө хангадаг болчихвол  ёстой хаданд гарахаар байна. Ган бол эдийн засгийн бүх салбарын “талх”  юм. 

Ялангуяа барилгын салбар гэхэд гангийн салбараас ихээхэн хамааралтай. Бид арматур төмрөө 100 хувь импортоор авдаг. Жил бүр 300 сая ам долларыг үүнд зориулж гадагш нь урсгаж байгаа гэсэн тооцоо бий. Импорт гэдэг үргэлж  үнийн хөөрөгдөл дагуулдаг эрсдэлтэй гэдгийг бид ковидын үед яс махандаа шингэтэл мэдэрлээ. Барилгын арматур төмрийн үнэ  орон сууцны үнийг жинхэнэ утгаар нь дэвэргэж, энэ хөөрөгдөлд бид бүгдээрээ л нэрвэгдэж байна.

Гангийн үйлдвэр бол бүх үйлдвэрлэлийн суурь. Үүнийг дагаад  жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө.  Харамсалтай нь Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад 100 жил болж байгаа ч өнөөг хүртэл ган хайлах ганц үйлдвэргүй байгаа нь гунигтай зураглал.  Бид байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байна. Энэ нь өнгөрсөн урт удаан хугацаанд аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны таагүй агуулга юм.

Хэрэв зорьж зүтгэвэл маш их боломж байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Мэдээж, түүхий эд нь байна, коксжих нүүрс нь байна. Харин хөрөнгө мөнгө талаасаа 600 сая орчим ам доллар байхад үйлдвэр байгуулах  боломжтой гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Хэрэв гангийн үйлдвэртэй болчихвол Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол талаасаа том алхам хийх боломжтой. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм  хэмээн тодотгож байгаа.  

Ган хайлах үйлдвэр байгуулах зорилт МАН-ын Сонгуулийн хөтөлбөр болон Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгалаа олоод байгаа юм. Гэхдээ харин 2022 онд яг энэ чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

“Шинэ эргэлтийн бодлого”-д дурдсанаар Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна гэдгээ Засгийн газар тодотгоод буй.

Эрх баригч МАН 2020 оны сонгуулийн хөтөлбөртөө  аж үйлдвэрийн салбарт ямар ямар  мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасныг хүргэж байна. Мэдээж, энэ бол эргэн нэхэх хариуцлага  билээ.

2.1 ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД

Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ.

 -Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.

-Оюу толгойн далд уурхайг ашиглана.

-Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.

-Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.

-Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.

-Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.

-Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд:

-Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.

-Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.

-Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.

-Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.

-Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.

-Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

-Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.

-Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна

-Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна гэжээ.

 

 Б.Тулга

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.