
Илон Маск Tesla-д эзэмшдэг ойролцоогоор $6 тэрбумын үнийн дүн бүхий хувьцаагаа XI сард буяны үйлсэд хандивласан байна. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүн болж буй.
Дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн хувьд Берни Сандерс, Элизабет Уоррен зэрэг улс төрчидтэй тэгш бус байдал, өндөр орлоготой иргэдийн татварын асуудлаар ихээхэн маргаантай байх үеэр энэхүү хандивын мөнгөний шилжүүлэг хийгдсэн байна.
Түүнчлэн тухайн үед Илон Маск "НҮБ дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэм болно гэдгийг нотолбол хувьцаагаа зарна" хэмээн мэдэгдсэн билээ.
Хандив хүлээн авагчийн нэрийг зарлаагүй ч энэ хандивыг өгснөөрөө төлөх татварынх нь хэмжээ буурахад нөлөөлнө гэж тэрбээр хэлсэн аж. Өөрөөр хэлбэл тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж буй түүний төлөх татварын хэмжээ АНУ-ын түүхэнд байгаагүй өндөр байна гэж мэдэгдээд байсан билээ.