Шүүгчийн алдаанаас болж “оноогоо идүүлж” ялагдсан Алтан Дорнодын “Дайчид” баг шаардлагыг нь биелүүлэхгүй бол 600 сая төгрөг нэхэмжилнэ гэжээ

2022-2-16
3139

Алтан Дорнодын “Дайчид” баг Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглох үеэрээшүүгчидийн алдаатай шүүлтийн улмаас “оноогоо идүүлж” хожигдол хүлээсэн байна. Энэ нь тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогдоод байгаа аж.

Тодруулбал, Тоглолтын гуравдугаар үед О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3-4 довтолгооны дараа дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Мөн тоглолтын хоёрдугаар үед Этүгэн Баянгол Ирвэсүүд багийн А.Энхбаясгалан  3-ын зураас гишгэж довтолсон довтолгоог 2 оноогоор бус 3 оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасны улмаас  “Дайчид” баг үндсэн цагт 87:85 гэсэн онооны  харьцаатайгаар хожил байгуулах ёстой байсан боловч буруу, алдаатай шүүлтийн улмаас нэмэлт цаг гарч хожигдол хүлээсэн байна.

Иймд дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардаж байгаа аж. Харин Алтан Дорнодын “Дайчид” багийн энэхүү шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ийн дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж, улмаар сүүлийн нэг жилд “Дайчид” багийн гаргасан зардал болох  600 орчим  сая төгрөгийг  нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагат хандахаа мэдэгджээ.

Алтан Дорнодын "Дайчид" багийн албан бичигт: 

САГСАН БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС, КОМИССАР Б.ЯЛАЛТ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ, ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД, ТАМИРЧИДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.МЭРГЭН,

Өргөдөл гаргах тухай:

Архангай Алтан Дорнодын Дайчид баг нь 2021-2022 оны сагсан бөмбөгийн дээд лигийн хасагдах шатны буюу плей-оффын шатанд 4 дүгээр байранд шалгарч Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглохоор болсон билээ. 2022.02.14-ний өдөр плей-оффын шатны эхний тоглолтонд шүүгчид ноцтой алдаа гаргасны улмаас үндсэн цагт ялагдал хүлээсэн болохыг холбогдох тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогдлоо.

Тоглолтын 3-р үеийн 3 минут 23 секундэд О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3 минутын дараа буюу 3-4 довтолгоо явсны дараа 1 минут 16 секунд дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргасан мөн  2-р үеийн 1 минут 16 секундэд Этүгэн Баянгол Ирвэсүүд багийн А.Энхбаясгалан  3-ын зураас гишгэж довтолсон довтолгоог 2 оноогоор бус 3 оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасны улмаас  “Дайчид” баг үндсэн цагт 87:85 гэсэн онооны  харьцаатайгаар хожил байгуулах ёстой байсан боловч буруу, алдаатай шүүлтийн улмаас нэмэлт цаг гарч хожигдолд хүргэсэн байна.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-ийн дүрэмд тоглолтын явцад онооны маргаантай нөхцөл байдал үүссэн тохиолдолд тоглолтыг нэн даруй зогсоож улмаар хоёр багт мэдэгдэж, нягтлах үйл ажиллагааг явуулж аливаа үл ойлгогдох нөхцөл байдал арилсны дараа тоглолтыг цааш үргэлжлүүлэн явуулах дүрэмтэй.

Иймд дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардаж байна.

Шүүлтийн үнэн зөв байх үндсэн зарчмыг баримтлахгүй  илт нэг талыг барьсан алдаатай  шүүлтийн улмаас хожлоо алдаж ноцтойгоор хохироод байна.  Иймд холбогдох шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ийн дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгийг мэдэгдэж байна. Гомдолтой холбоотой хариуг 2022 оны 02 –р сарын 16-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлээгүй тохиолдолд цаашид плэй-оффын тоглолт оролцохгүй нөхцөл байдал үүсч  2021-2022 оны улиралд бэлтгэн сүүлийн нэг жилд “Дайчид” багийн гаргасан зардлыг болох  600 орчим  саяг төгрөгийг  нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагат  хандахыг мэдэгдэж байна.

Хувийг: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕНБД Ц.ЦЭВЭРБАЛ,

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕНБД С.ТУЛГА,

  1. О.Энхбаатарын 3 зайн шидэлт гүйцэтгэх үеийн шугам гишгээгүйг нотлох фото зураг, бичлэг;
  2. Тоглолтын протокол;
  3. О.Энхбаатарыг довтолгоо гүйцэтгэж байх үед ахлах шүүгч Ж.Мөнхзаяагийн 3 оноо зааж буй фото зураг, бичлэгийг хавсаргав.
  4. А.Энхбаяасгалангын 3 зайн шидэлт гүйцэтгэх үеийн шугам гишгэсэнийг 2 оноо болгон шийдвэрлэж, ялалтыг манай багт өгнө үү.

Багийн эзэн Тордайн Ариунболд. 2022.02.15 гэжээ.

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.