Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойрогт гал гарч байна гэсэн дуудлага 02.15-ны өдрийн 15:06 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид “Эс Жи Эс” ХХК-ийн 6х10 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгааны утас, шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт тус байгууллагын ажилтан Б /25 настай, эрэгтэй/-ий дух, баруун гарын сарвуу хэсэг түлэгдсэнийг ГССҮТ-д хүргэжээ.