Голын мөсөнд суусан автомашиныг татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээлжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хуст-Арал” багийн “Ховд” голд хоёр зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч шөнө /2022.02.16/-ийн өдрийн 02:20 цагт иржээ.
Дуудлагын дагуу Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид тухайн газар очиход, иргэн С-ын “Эстима” загварын суудлын автомашин Ховд голын мөсөнд урд талын хоёр дугуй хэсгээр мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.