МАН-д цэвэрлэгээ хийх юм мөн ч их байна даа

2022-2-16
10376

Өнөө цагийн халуун сэдэв болоод байгаа Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайд “Хөгжлийн банканд цэвэрлэгээ хийж цаашид эксим банкны хэлбэрээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдэв. Энэ  цэвэрлэгээ Ерөнхий сайдыг ингэж хэлэхээс ч өмнө эхэлсэн. Тодруулбал,  Тус банкны чанаргүй зээлийн асуудал олон нийтийн сонорт хүрэхтэй зэрэгцэн Хөгжлийн банкны дэд захирал, газрын дарга нар тэргүүтнүүд ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Харин тэдгээрийн оронд өнгөрөгч баасан гарагт тус банкны ТУЗ ээлжт бусаар хуралдаж МАН-ын ЕНБД  Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөх Ж.Эрхэмбаатар, Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбек нарыг тус банкны дэд захирлаар томилсон.

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн “цэвэрлэгээ” эхэлж байгаа нь энэ байх. Цаашид Хөгжлийн банкны хөлд чирэгдэж, цэвэрлэгээнд өртөх  хүн хэр олон байх нь яваандаа харагдана биз.

Баасан гарагт “Өөрөөр нь төлүүлье”хэлэлцүүлэгт оролцсон МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Улс төр талаасаа харахад Хөгжлийн банкны энэ асуудал бидэнд боломж олгож байна” гээд “Үүнийг бид улс орон, ард иргэддээ олдсон боломж гэж харж, дийлдэхээ байсан задарсан олон зүйлтэй тэмцэж, цэгцэнд нь оруулахын төлөө ажиллах ёстой” гэв.

Энэ завшааныг ашиглан гэдэг шиг Хөгжлийн банкны асуудлыг дагуулан нам доторх цэвэрлэгээ эхэлж байна гэсэн агуулга эндээс шууд уншигдана. МАН ХХХ их хурлаараа  гишүүдийнхээ  сахилга  хариуцлагыг чангатгаж гэмт хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, бүр намын гишүүнээс нь хасах дүрмийн өөрчлөлт хийсэн. Намдаа цэвэрлэгээ хийх урьдач  нөхцөлөө ингэж дүрмээрээ баталгаажуулсан хэрэг.

МАН-ын цэвэрлэгээ шинэ сэдэв биш. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 оны 11 сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье” хэмээн дурдаж, УИХ-ын танхимд “Би төрдөө, намдаа их цэвэрлэгээ хийнэ” гэдгээ хэлж байв. Мөн “Намаас хөөх хүмүүсийг би шийдэхгүй, Хяналтын хороо шийднэ. Гэхдээ хасах хүмүүсийн жагсаалтыг би гаргана” гэж байсан ч тэр цэвэрлэгээ тэгсхийгээд мартагдсан юм. Буулга нь буугаагүй  далайлт л гэж энэ байх.

Харин одоо дөрөө харшуулж яваа МАН-ын хоёр залуу даргын  намдаа хийх цэвэрлэгээ  хэр  үнэн байх вэ, үр дүн үлдээж чадах уу гэсэн шалгуур нь цаг хугацаагаар дэнслэгдэх асуудал болоод байна. Хөгжлийн банкны зээлийг босгож тавьсан нь энэ цэвэрлэгээтэй учир холбоотой гэж анзаарагдаж байгаа.

Задарсан, задгайрсан, даварч “Дагвын оронд” гарсан давлиун хэвлүүн дарга нар энэ намд цөөн биш. МАН-ыг муухай харагдуулдаг, хэвлэл мэдээллийн байнгын бай болж байдаг  том дарга нар ч бий.

Алдарт “60 тэрбумынхан”,  авилгач Д.Хаянхярваа тэргүүтнүүд,  домогт 30 гэр бүлийнхэн, ЖДҮ-чид гэдгээрээ нэрд гарагсад бүгд л  МАН-ын “малгайтай” явж байна. Тэр бүгдийг  ид хүчээ авч оргилж, дэвэрч байх үед хариуцлага тооцож чадаагүй нам одоо цэвэрлэгээ ярих нь төдийлөн үнэмшилтэй биш л байна.

Одоо үүн дээр Хөгжлийн банкчид нэмэгдэж таарна. Ингэж харахаар  МАН-ын цэвэрлэгээнээс тунаж үлдэх нь хэд байх бол гэсэн эргэлзээ бас төрнө. Өм цөм л явчих гээд байх шиг .

МАН-ын цэвэрлэгээ хийх гурав дахь том орон зай бол төрлийн алба болж хувираад байгаа төрийн алба. Цүнх баригчид, долоогчдоос эхлээд ах дүү хамаатан садан, аль эсвэл танил талаар дүүрсэн төрийн алба Монголын хөгжлийг чангааж, хүнд суртлыг  амь бөхтэй хадгалах хамгийн том хүчин зүйл болсон байна.

Ковидын хуулиар олгогдсон давуу эрхээ Засгийн газар  заналтайяа  эдэлж,  томилгоо  гэдгийг   ёстой л хөл толгойг нь алдуулж гүйцсэн. Төрийн албаны зөвлөлийнхэн гэж тэнд ажилгүй хэдэн хүн кофе тамшаалсан шиг сууна.

Энэчлэн бодох тусам болохгүй бүтэхгүй хөврөх янзтай. Төр хийгээд эрх баригч намд хийх цэвэрлэгээ бол угтаа намын санал санаачлага гэхээсээ илүүтэй нийгмийн захиалга, ард түмний шахалт шаардлага юм. 

МАН-д цэвэрлэгээ хийх юм мөн ч их байна даа.

Г.Хан

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.