"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, "Номин Холдинг"-ийн Ш.Баярсайхан нарын бизнесийн хоршил жил хүрэхгүй хугацаанд үргэлжилж эцэстээ шүүх, цагдаа дээрээ тулсан.
Тодруулбал, Эрэлийн Б.Эрдэнэбат, Ш.Баярсайханаас 20,0 тэрбум төгрөг залилсан хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял оноож байсан. Удалгүй Б.Эрдэнэбат хонгилоор чирүүлэх оосор бүчийг нь Ш.Баярсайхан хонгилын өмгөөлөгч Б.Баасантогтоор дамжуулан түүний “Ариг Банк”-ны хувьцааны маргаандаа өмгөөлөгчөөр авч ажиллуулсан. Хонгил нь ч сайн ажиллаж Б.Эрдэнэбатыг аавынд 140 хоног суулгаж байхдаа ар хударгаар нь “Ариг Банк”-ны хувьцааг Хан-уул дүүргийн иргэний шүүгч нарыг авилгалддаг Монгол банкны эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж “Ариг Банк”-ны 20 хувийн хувьцааг дээрэмдсэн талаар хэвлэл мэдээллээр багагүй хугацаанд шуугьсан.
Тэгвэл Б.Баасанцогт өмгөөлөгчөөс мөнгө авсан Хан-Уул дүүргийн нэр бүхий хэд хэдэн шүүгчээс хоёр шүүгч нь авилга авч, "Номин Холдинг"-ийн Ш.Баярсайханд ашигтай шийдвэр гаргасан үндэслэлээр яллагдагчаар татагдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн бололтой.
Авилга өгсөн хэрэгт мэдээж "Номин Холдинг"-ийн Ш.Баярсайхан, Б.Баасанцогт нар холбогдох нь гарцаагүй хэрэг.
Гэвч Б.Баасанцогт нь хэргээ өөрөө дааж "Номин Холдинг"-ийн Ш.Баярсайхан ард нь үлдэж мэдэх юм. Эцэстээ нэхсэн хонгилын тор хэзээ мөдгүй задарч нэр холбогдоод байгаа эрүү иргэний шүүгч нар сугарч үлдэх, ганц нэгээр туг тахисан болоод өнгөрвөл нөгөө шударга ёс алга болно.
Бид тун удахгүй илүү дэлгэрэнгүй сурвалжилна.
Эх сурвалж: Uls.mn