Д.Мөнх-Эрдэнэ: Согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох шийдвэр нь ахуйн архидалтыг өөгшүүлдэг

2022-2-15
2323

Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлсэн тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр мэдээлэв. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр хоёр төрлийн захирамж гаргасан байна. Тодруулбал, сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг тогтоох захирамж гаргажээ. 

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, "Цар тахлын үед бүх үйлчилгээг шөнийн 00.00 цагт зогсоосон байх шийдвэр өмнө нь гарч байсан. Тэгвэл Засгийн газраас Гамшгийн улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотой аж ахуйн нэгжүүдтийн цагийн хуваарьтай холбоотой дараах зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,

  • хүнс худалдаа 00.00 цаг хүртэл ажиллах зохицуулалт хэвээр үйлчилнэ.
  • Харин зориулалтын байртай ресторан, баар, кафе үүрийн 05.00 цаг хүртэл ажиллах боломжтой. Зориулалтын бус буюу орон сууцны барилгын доод давхарт ажилладаг бол шөнийн 00.00 цаг хүртэл ажиллана.
  • Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газар зориулалтын байртай бол 24 цагаар ажиллах юм. Харин орон сууцны доод давхарт ажилладаг бол шөнийн 00.00 цаг хүртэл ажиллаад, 06.00 цагаас ажиллах боломжтой.
  • Ая тухтай дэлгүүр зориулалтын байртай бол 24 цагаар ажиллана. Орон сууцны доод давхарт ажилладаг бол 00.00 цаг хүртэл ажиллах цагийн зохицуулалттай" хэмээн танилцууллаа. 

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, "Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртал, чирэгдэл бий болгож байгаа асуудлыг таслан зогсоох шийдвэрийг удаа дараа гаргаж байна. Шийдвэр гаргахын өмнөх тооцоо судалгааг хийсэн. Архидан согтуурахтай тэмцэхдээ хориглохоос илүүтэй соён гэгээрүүлэх, зохистой зөв хэрэглээг дэмжих бодлого явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр нь дамын наймаа болон хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэх, хяналтгүй ахуйн хүрээний архидалт руу түлхдэг нь судалгаагаар нотлогддог" хэмээв. 

Жижиглэн худалдааны стандартыг 2019 онд шинэчилж, ая тухтай дэлгүүрийн стандартыг баталсан тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээллийн үеэр тодотгов. Тэрбээр, "Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 283 ая тухтай дэлгүүр ажиллаж байна. Ая тухтай дэлгүүр гэдэгт зөвхөн GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрээр төсөөлж болохгүй. Сансар, Номин, Миний сүлжээ дэлгүүрүүд ая тухтай дэлгүүрийн стандартыг нэвтрүүлсэн. Эдгээр ая тухтай дэлгүүрийн стандарт хангасан бол 24 цагаар ажиллах эрх нь нээлттэй" хэмээв. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.