Сүүлийн 24 цагт 609 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн нас баржээ. Түүнээс 286 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 323 нь орон нутгаас бүртгэгджээ.
Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 2076 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1780
-Хүндэвтэр 4116
-Хүнд 570
-Нэн хүнд 54 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 21783 хүн эмчлүүлж байгаа.