Шинжилгээнд өгсөн гэгдэх 10 чингэлэг тахианы махны дээж Төв лабораторид ирээгүй байхад шинжилгээний хариу гарчихжээ

2022-2-14
47924

Стандартын шаардлага хангаагүй чингэлэгээр нэмэх хэмд тээвэрлэгдэж ирсэн тахианы махны асуудлаар тал үнэн сурвалжлагаараа манай сайт мэдээлж байсан. Тэгвэл 420 тонн тахианы махыг Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээнд шинжлүүлж байна гэдэг тайлбарыг Хилийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх мэдэгдэж байсан. Түүний мэдэгдсэнээр шинжилгээний хариу өнгөрсөн 7 хоногт гарсан байх учиртай. Харин 2-р сарын 14 буюу өнөөдөр өглөө түүнтэй утсаар ярихад дараах хариултыг өглөө .

Хилийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх: Бид тухайн импортлогдсон тахианы махыг лабораторид шинжлүүлж байгаа. Импортлосон компаниудын эхний гурван компанийн тахианы мах хэвийн гэсэн дүн гарлаа.”

Түүний тухайд шинжилгээний хариу эхнээсээ хэвийн гарлаа гэдэг тайлбарыг өглөө. Харин бид шинжилгээ хийж байгаа гэгдэх лабораторид очиж тодруулахад манай байгууллагад 420 тонн тахианы махны дээж ирээгүй. Манайх шинжилгээ хийгээгүй гэсэн юм.

Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн албаны дарга Д.Ганцэцэг: Манай лабораторид тухайн тахианы талаар мэдээлэл байхгүй байна. Одоогоор улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид тус 420 тонн тахианы махны дээж шинжлүүлэхээр огт ирээгүй гэж ойлгож болно. Ер нь бол нэмэх хэмд олон хоног зориулалтын бусаар тээвэрлэсэн бол тахианы махны чанарт өөрчлөлт орно.гэж тайлбар өгсөн юм.

Угтаа бол зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж ирсэн бол хилээр нэвтрүүлэхгүй байх буцаах үүрэгтэй.  Гэтэл ийнхүү сар шинийн баярын өдрөөр бүх нийтийн амралтын өдрөөр далимдуулан гэрийн хойд хаяагаар шургуулна гэдэг шиг хүчээр оруулж ирчихээд, шинжилгээ авч байгаа, шинжилгээний хариу хэвийн гарлаа гэх зэрэг зөрүүтэй тайлбарыг Хилийн мэргэжлийн хяналтын газраас өгч худалдаанд гаргах гэж байгаа нь шударга явдал уу. Үүний цаана чиг үүргийн байгууллага буюу Хилийн мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид шат шатандаа монголчуудын эрүүл мэндээр дэнчин тавьж ханцуйлцвуу гэсэн хардлага улам бүр нэмэгдлээ .

 

 Б.Сугар






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.