Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар" түвшинг "шар" түвшинд буулгах асуудлыг хэлэлцлээ. "Шар" түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгж байгууллагад тавьдаг хязгаарлалтыг сулруулна. Тухайлбал, одоо урлаг, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулж байгаа бол "шар" түвшинд хязгаарлалт тогтоохгүй, цаашид дотоодод хязгаарлалт тавихгүй, маск зүүхийг шаардахгүй, мөн хилээ бүрэн нээх аж..