Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ард 15 хүрэхгүй хүн бий. Засгийн газар хатуу арга хэмжээ авна

2022-2-14
37208

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд багтах 1.3 их наяд төгрөгийн зээлийн ард 15 хүрэхгүй хүн бий. Эрүүгийн хуулийн дагуу энэ асуудлыг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй” гэв.

Мөн Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзэхээ илэрхийллээ. Тодруулбал Хөгжлийн банкыг татан буулгахгүй эсвэл дампууруулахгүй. Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагааг тодорхой болгоно. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк арилжааны банк ч юм шиг, ББСБ ч юм шиг ажиллаж ирсэн. Тиймээс экспортыг дэмждэг Эксим банкны загвараар ажиллуулна. Аж ахуйн нэгжүүдийн зээлийг Засгийн газар төлөхгүй гэдгийг мэдэгдлээ.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан аж ахуйн нэгжүүдийг хэвийн зээлдэгч гэж үзнэ. Харин улс төрийн нөлөөлөлд автаж, зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлсөн нөхдүүдэд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газраас УЕПГ-т Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлыг эргэн харж мөнгө угаах гэмт хэрэг ард нь байсан уу гэдгийг тогтоолгохоор хандсан аж.

Г.Жүгдэр






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.