"Түгжрэлийг бууруулахын тулд хотын А бүсийн сургуулиудын цагийг зохицуулах боломжтой"

2022-2-14
822

 

Их тойруу, бага тойруу буюу хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай сургуулиудын цагийн хуваарийг зохицуулах боломжтой гэсэн судалгааг Нийслэлийн боловсролын газраас гаргажээ.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Засгийн газрын хуралдаанаар түгжрэлтэй холбоотойгоор боловсролын байгууллагатай хамтран хичээлийн цагийг зохицуулах боломж бүхий судалгаа, туршилтыг хийхийг үүрэгдсэн ба их тойруу, бага тойруу буюу хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай сургуулиудын цагийн хуваарийг зохицуулж болох юм хэмээн НБГ-аас тодорхойлсон ч одоогоор ямар нэгэн өөрчлөх шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ аль болох сурагчдын нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан шийдвэр гаргах ёстойг бид зөвлөж байгаа юм.

2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш бүтэн хоёр жилийн дараа анх удаа 100 хувь танхимаар хичээллэж байна. Үүнтэй холбоотойгоор УОК, БЕГ хамтран бүх мэдээллийг орон нутагт өгсөн. Албан ёсны батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу буюу цаг, хуваарь хязгаар оруулахгүй шууд хэрэгжээд эхэлнэ. Анги бүлэгт байгаа хүүхдийн тоо бүрэн танхимдаа хичээллэнэ. Амны хаалтыг тогтмол солих, ангийн агаар сэлгэлт, зай барих боломжийг эрэлхийлэх зохицуулалтыг зөвлөж байна. Харин халдвар илэрсэн болон халдвартай хүнтэй ойр байгаа бол аль болох сургууль, цэцэрлэгт ирүүлэхгүй зайнаас сурах боломжтой байхаар шийдвэрлэсэн. Гадаа хүйтэн байгаа учраас ялангуяа баруун аймгуудад шийдвэр гаргаад Увс аймгийн бага ангийн сурагчид буюу 1-2-р хүүхдүүдийг 11:00 цагт, 3-5-р ангийнхан нь 09:00 цагт эхлэх гэх мэт нар дээр гарсан үед хичээлийг нь эхлүүлэх зохицуулалтыг хүйтний эрч сулартал хийж байна. Бусад аймгаас цар тахал болон хүйтний цаг агаартай холбоотой хичээллэх цагууддаа өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг ирүүлээгүй байна.

Хэрэв хүүхэд ойрын хавьтал болсон болон өөрөө халдвар авсан бол тухайн анги бүлгийн хүрээнд зохицуулалт хийнэ. Харин сургуулийг бүхэлд нь хаахгүй.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.