Өнөөдрөөс эхлэн бүх ЕБС-ийн хичээл танхимаар эхэлж байна. Арван хоёрдугаар сарын 18-наас эхэлсэн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээлдээ орлоо.
Манай улсад тархсан омикрон хувилбарын улмаас сурагчдын амралтыг хойшлуулсан юм. Танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй гэж УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл зөвлөжээ.
Мөн цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана.