
NBA-ын талбайд өчигдөр 11 тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Голден Стэйт Уорриорс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож эцсийн мөчид Клэй Томпсоны гурав дараалж оруулсан холын шидэлтээр 115-117 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 42 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 26 хожил, 31 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байна.
Тус тоглолтод Клэй Томпсон 33 оноогоор багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 24 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Эндрью Уйггинс 19 оноо, Куминга 18 оноогоор тэргүүлжээ. Эсрэг багаас Леброн Жеймс 26 оноо, 15 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр NBA-ийн улирал болон плэйоффт авсан нийт оноогоор Карийм Абдул-Жаббарыг гүйцэж тэргүүлж эхэлжээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал