
Спортын ертөнцийн алдартай сэтгүүлийн нэг, 1954 оноос эхлэн хэвлэгдсэн, Америк, Канадад 3,3 сая захиалагчтай, нийт уншигчдын тоо нь 20 сая гаруй, мэргэжлийн спортын хамгийн хүчирхэг лигүүд болох NBA, NHL, NFL, MLB болон бусад спортын эргэн тойронд болж буй үйл явдал, таамаглал, цуу ярианд үнэлэлт дүгнэлт, анализ хийдгээрээ алдартай Америкийн "Sports illustrated" сэтгүүлийн тухай сонсож, дуулаагүй спорт сонирхогч цөөхөн байх.

Тэгвэл энэ алдартай сэтгүүлийн "Бээжин-2022" Өвлийн олимпийн XXIV наадам болон паралимпийн өвлийн XIII наадамд зориулсан дугаарт АНУ-ын паралимпын тэргэнцэртэй кёрлингийн багийн тамирчин, монгол бүсгүй Уранчимэгийн Бат -Оюуны тухай нийтлэл гарчээ.
Сонирхогчдын спортын авьяаслаг тамирчид, тэдний амжилтын тухай өгүүлдэг " Face in the Crowd" буланд түүнийг онцолсон байна.
