БСШУЯ: Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана

2022-2-13
708

Монгол улсад мэргэжлийн боловсролын байгууллагын суурь 1920-1930 оны хооронд тавигдсан гэж үздэг. Өнөөдөр 75 сургалтын байгууллагад 4060 багш ажилтан ажиллаж, 40165 хүн суралцаж байна. Тэдний хамгийн олон нь буюу 31 хувь нь аж үйлдвэрийн чиглэлээр суралцдаг.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяалалд багтаж байсан мэргэжлийн боловсрол энэ оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд хамаарах болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудын зөвлөгөөний зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  мэргэжлийн боловсрол цаашид хэрхэн хөгжих талаар төлөвлөлтийг танилцуулж, уулзалтад оролцогчдын саналыг сонссон.

Илтгэлд тусгаснаар:

- Яамдын нэгдмэл бодлого, хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгийг авч, үндэсний зөвлөлийг бэхжүүлэн, ажлын албатай болгоно,

- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгаж, тогтвортой байдлыг хангана,

- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжлийн загвар, ангилалт, тодорхойлолтыг шинэчилж, МСҮТ хэв шинжийг орчин үетэй нийцүүлэн хөгжүүлнэ. \Бүх нийтийн боловсрол 12 жил\,

- Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийг 3 жилийн хөтөлбөрт шилжүүлнэ,

- Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсролын байгууллагууд хоорондын кредит хөрвөх боломжийг олгоно,

- Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан санхүүжилтийн үйл ажиллагаагтай болгоно,

- Сургуулиудын удирдлагад менежментийн зарим эрх чөлөөг олгож, сургалтын уян хатан, олон хувилбарт хэлбэрийг дэмжинэ,

- Багшийн ажил мэргэжлийн тодорхойлолтыг баталж, багш бэлтгэх сургалт, давтан сургалт, мэргэшүүлэх тогтолцоог бий болгоно. Үүнд ажил олгогчдын оролцоонд тулгуурлана,

- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүсчлэх, төрөлжүүлэх, гадаад хөтөлбөрийг нутагшуулах, 1+1, 3+2 хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ,

- Өмчийн олон хэлбэрийн сургалтыг дэмжиж, дотоод гадаадын том ААН-ийн дэмжлэгийг авахад анхаарна,

- Сургуулиудын бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлэн, сургалтын орчин, багшийн хөгжил, нийгмийн асуудалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ,

- Цахим боловсрол, энтрепренершип боловсрол, Green TVET…,

- Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана,

Зөвлөлдөх уулзалтын үеэр  БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл”-ийг мөн танилцуулсан гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.