Дэлхийн улс орнууд геополитикийн хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Украинд байгаа иргэдийнхээ аюул байдлыг хангахыг хичээж байна. Одоогийн байдлаар 16 улс цэргийн мөргөлдөөнөөс болгоомжилж, Украинаас гарахыг иргэддээ зөвлөжээ. АНУ-ын эрх баригчид 24-48 цагийн дотор тус улсаас явахыг иргэддээ уриалсан байна.
Украиныг орхихыг иргэддээ уриалсан улсуудыг дурдвал,
- Австрали,
- Великобритани,
- Грек,
- Израил,
- Канад,
- Латви,
- Нидерланд,
- Шинэ Зеланд,
- Норвеги,
- Умард Македони,
- АНУ,
- Финланд,
- Черногор,
- Эстони,
- Япон,
- БНСУ
ОХУ Олимпын наадмын үеэр Украин руу довтлох эрсдэлтэй байгаа тухай Цагаан ордон баасан гарагт мэдэгджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Орос улс хоёрдугаар сарын 15 эсвэл 16-нд халдаж магадгүй гэнэ. Гэхдээ Европ, Их Британийн эрх баригчид энэ таамаглалтай санал нийлэхгүй байгаа аж.
Montsame.mn