Б.Болормаа: Ковид-19 халдварын үед бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай

2022-2-12
797

 

Ковид19 халдварын үеийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор Б.Болормаа мэдээлэл өглөө.

Ковид19 халдварын дельта хувилбарын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэл илэрсэн. Уг хувилбар нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бие даасан эмгэг үүсгэх, халдварын эмийн эмчилгээний эмгэг зэрэг гэмтлийг үүсгээд буй. Коронавирусийн халдварын үед хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимтгий чанар ихсэж, мэдрэл шингэний зохицуулалт алдагдсаны улмаас эрхтэн тогтолцооны үрэвсэл, бичил цус эргэлтийн хямралд өртөх нь элбэг байна. Хэрэв дараах шинж тэмдэг илэрч байвал эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.

Үүнд:

  •  Хоолны дуршил буурах
  • хэвлийгээр өвдөх
  • бөөлжих
  • гүйлгэх 

Ковид19 халдварын үед хоол боловсруулах эрхтэн өвчилсөн байгааг илтгэх хамгийн ноцтой шинж тэмдэг нь гүйлгэх, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг юм. Хэрэв халдварын үед өдөрт 4-6 болон түүнээс олон удаа суулгаж байвал яаралтай эмчид хандах шаардлагатай. Гүйлгэх шинж тэмдэг илэрсэн бол гэрийн нөхцөлд шингэнээ сайн нөхөх, эрдэсжүүлсэн ус уух, цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. 

Ковид19 халдварын үед хэрэглэвэл зохимжтой хоол хүнс:

  •  Нүүрс усаар баялаг хүнс
  • Жимсний шүүс, бүх төрлийн цай 
  • Тараг аарц, зөөхий, шар тос, ааруул, ээзгий, ээдмийг тогтмол хэрэглэх
  • Адуу, үхэр, хонины мах хэрэглэх
  • С аминдэмээр баялаг хүнс болох чацаргана, жүрж, мандарин, аньс, нэрс, нохойн хошуу, нимбэг, усан үзэм, амтат улаан чинжүү, брокколи, гүзээлзгэнэ, байцаа, киви зэргийг хэрэглэх
  • А аминдэмээр баялаг цагаан, шар лууван,бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, бүх төрлийн байцаа хэрэглэх
  • Омега-3 болон Е аминдэмээр баялаг наранцэцэг, канол, олив, рапсын ургамлын тос, шар тос, цөцгийн тос, бүхэл үрийн гурил, загас, сүү, цагаан идээ, самарыг хэрэглэх.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.