Тэс петролиумын эзэн, Бэрэн группийн холбоотон Хөгжлийн банкийг шалгах нь хэтийдсэн доромжлол уу?!

2022-2-12
7740

Хөгжлийн банк хөгжлийн бэрхшээлтэй болж, дампуурлаа албан бусаар зарлачихлаа. Найдваргүй 26 зээлдэгчийг Засгийн газраас нэрлэчихсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үлээсэн шүгэлийн араас УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг нэрлэв.

Харамсалтай нь, мөнөөх Б.Баттөмөр Хөгжлийн банкийг шалгаж дөнгөх үү.

“Ойн бирж”-ийн босс Баагаагийн Баттөмөрийн АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Хөх ган” гэж компани бий. Эл компанийн хувьцаа эзэмшигч нь “Бэрэн групп”.

Хөгжлийн банкнаас 2017.10.30-нд 33.2 тэрбум төгрөгийн зээл аваад эргэж төлөөгүй яваа компани шүү дээ. Чанаргүй 26 зээлдэгчийн нэг. Ийм байхад УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шударга ажиллах уу… Хэнийг хуурч, хэнийг аргацаагаад байна вэ, эрхэм эрх баригчдаа!!!

“Бэрэн групп”-ийн Хан-Уул дүүрэгт барьсан орон сууцны хорооллын ордер гарахгүй 3 жил болж, оршин суугчид нь хэд хэдэн удаа шаардлага хүргүүлээд байгаа. Оршин суугчдын хэлж байгаагаар “Бэрэн групп”-ийн нууц ноёнтон нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн юм байх.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга байсан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцын корпорац (ТОСК)-ын захирал асан А.Гантулга, “Могул скай” ХХК-ийн захирал асан Д.Жаргалсайхан зэрэг 11 хүний холбогдсон хэрэгт “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Бэрэнбаралын Мөнхтөр яллагдагчаар татагдаж байсан.

Түүнд Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг албан тушаал, бүрэн эрх, нөлөөгөө ашиглаж, байнга тогтвортой үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд эл хавтаст хэрэгт “Хөх ган” компанийг Бэрэн группийн охин компани хэмээн тодотгоод ХААН банкан дахь зээлийн төлбөрт нь 625 саяыг төлсөн баримтыг хавсаргасан байдаг нь “Бэрэн групп”, “Хөх ган” компаниуд нь хамаарал бүхий гэдгийг баталсан хэрэг юм.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа, 2019.04.25-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, зарим аж ахуйн нэгжүүд тус улсын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд “Бэрэн групп” багтсан байсныг энд сануулан дурьдъя.

Айлчлалын дараа “Бэрэн групп Бээжинг дайлаар мордоод ирэв үү” хэмээгээд айлчлалын цаадах Х.Баттулга, Т.Бадамжунай нарын хэлхээ холбоосын талаар сэтгүүлч У.Оргилмаа хөндөн бичиж байв.Үнэхээр ч тэрхүү айлчлалаас богц дүүрэн ирсэн нь “Бэрэн групп” дангаараа. 

Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны хэлэлцээрийг “Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай байгуулсан.

“Эрдэнэс Стийл” нь “Бэрэн групп”, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хамтран байгуулсан дундын компани. Гүйцэтгэх захирал Цэдэнсодномын Батболд “Бэрэн”-гийн охин компани болох “Хөх ган”-гийн захирал.

Өдгөө Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн хувь эзэмшдэг “Хөх ган” компани нь “Бэрэн” групп болон Сингапурын “Фабер инвестмент” компанийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 2007 онд байгуулагдсан.

Дээр нь Б.Баттөмөр өөрөө ЖДҮчин. Дархан-Уул аймгаас сонгогдсон түүний 80 хувийн эзэмшилд байдаг “Мондем” компани  ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээл авсан баримт бий.

У.Хүрэлсүхийн талд кноп дарсныхаа шанд хүргэнийхээ компанид дээрх зээлийг авсан гэдэг. Түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн компаниас гадна улсын бүртгэлд “Эдийн засгийн хөгжил дэвшил”, “Хандгайт хан”, “Үндэсний татварын албаны албан хаагчдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагууд бий. Шатахууны жижиглэнгийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх төвүүд гээд түүний халаасанд мөнгө хүүлэгч компаниуд хэдэн арваараа байж байх. Гэтэл мань эр Төрийн ордонд ломбардны хүүг 3, алдангийн хэмжээг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх тухай попорч суух нь зүйд нийцэх үү. Тэс петролиумын эзэн түүний ихэнх компани, аж ахуйн нэгжүүд Б.Батбаяр, Б.Бямбадулам гэх хүүхдүүдийнх нь нэр дээр байдгийг холбогдох бүртгэлийн албан хуудсуудаас харж болно.

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр нар татгалзсан. Б.Энхбаярын хувьд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкинд шалгалт хийж, АН-ынхныг аавын хаалга татахад ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн. Хөгжлийн банк хөгжлийн бэрхшээлтэй болж, хасах үзүүлэлттэй болсныг ч чуулганы хуралдаан дээр тайлагнан лүндэгнэж байсан ч энэ удаагийн шалгалтын ажлын хэсгээс татгалзсан нь Сү.Батболдын даалгавар гэлцэж байгаа.

Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар бол У.Хүрэлсүхийн үгнээс гардаггүй утсан хүүхэлдэйнүүд гэдгийг намынхан нь захаас аван хэлээд өгнө.

Оюутолгой гэх ганц сэдэвтэй Б.Бат-Эрдэнийг парламентын буг гэж хочлох болоод удаж байна.

УИХ дахь Ёс зүйн хороогоо ч хуралдуулж чаддаггүй Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны но-г дэлгэлцэж, улстөрчдийн гар хөлийг задална гэдэг ёстой үлгэр биз. Дэлгэлцэх байтугай, ажлын хэсгийн ахлагчтайгаа “Өндөрхаан” гэж компаниас хамтран хувь эзэмшдэг гэж байгаа. Өндөрхаан компаниас Өндөрбуянтын Н.Төмөрхүү ч хувь эзэмшдэг аж.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Б.Пүрэвдоржийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Авлига, зодоон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хашлага мөргөсөн гээд бараан түүх ихтэй нэгэн. 2017 онд Гадаадын иргэн харьяатын газраас төрийн 160-аад сая төгрөгийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан. Тэрчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая 544 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр мөн Б.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2016 оны нэгдүгээр сард хэрэгсэхгүй болгосон байдаг.

Түүний хүргэн ахын компани болох “Жинс транс” компани байгуулагдсан даруйдаа өндөр үнийн дүнтэй тендэрт ялалт байгуулсан нь хардлага дагуулж улмаар Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг хэл ам, татлаа ихтэй.

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн тухайд Улаанбаатар хот дахь Өвөрхангайн нутгийн зөвлөлийн дарга. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сүүдэр Я.Содбаатартай нутаг нуга. “Монголын гал голомт цогцолбор төв цэг” гэх төрийн бус байгууллагыг хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай хамтран эзэмшдэг.

Ийм нөхдөөр бүрдүүлсэн ажлын хэсэг Хөгжлийн банкны асуудлыг шалгаж, алдаа оноог дэнсэллээ юү…, Г.Занданшатар дарга аа.  

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.