Таван шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ

2022-2-12
8118

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 8 дугаар ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Шүүгчдийн сэлгэн ажиллах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар анхан болон давж заалдах шатны 10 шүүхээс 25 шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд цахимаар ирүүлжээ. Энэхүү захиалгын зарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулахад 10 шүүгчээс 6 шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт ирүүлсэн бөгөөд эдгээрээс таван шүүгчийг шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын төсөлтэй танилцлаа. Шүүх хуралдаанд цахимаар буюу зайнаас оролцуулах ажлыг 2015 оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар 39  мянган оролцогчийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулаад байна.

Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэдэг ач холбогдолтой. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлох нөхцөлийг цөөлөх зэрэг тодорхой үр дүнтэй байгаа юм. Нийт шүүхийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн нөөц бүрдсэн.

Гэвч уг асуудлыг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүйн улмаас шүүх хуралдаан хойшлох, шүүх хуралдааны дэг зөрчигдөх, хэргийн оролцогчийн эрх хөндөгдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байдлыг зохицуулахын тулд энэхүү журмыг батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн билээ.

Журмын төслийг хэлэлцэн дэмжээд, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, шүүхийн тамгын газруудаас санал авахаар боллоо гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.