"Монголын залуучуудын холбоо" МАН-ын дэргэдэх НАМЗХ-ийн салбар хороо болсон уу

2022-2-12
2128

 Цагийн сайханд гэдэг шиг цагтаа уулыг эргүүлж усыг шуугиулж явсан байгууллагын удам судар нь Монголын Залуучуудын холбоо  юм. Тэр цагт Монголын залуучууд энэ байгууллагын гишүүн гэдгээрээ гангардаг байв. Одооных  шиг ийм намын хавсарга аятай саармагжсан, салж сарнисан  байгууллага байсангүй. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг тийм  нэгдмэл цул хүчин байлаа.  Харин одоо...

МХЗЭ гэж байсан тэр буурин дээр Монголын залуучуудын холбоо гэдэг төрийн бус байгууллага  төвхнөсөн. Харин тэр цагаас хойш мөнөөх эрч хүч, тэмүүлэл дүүрэн байгууллагын дүр зураг зугуухан бүдгэрч эдүгээ бүр мартагджээ.

Монголын нийгэмд залуучуудын байгууллагын дуу хоолой, манлайлал үгүйлэгдээд удлаа. Албан тушаалын хэрүүл, байр савандаа эзэн суух далд хүсэл, улс төрийн нам бараадсан амбиц л залуучуудын байгууллагын саарал байшингаас байн байн дуулдаж, эрхбиш энэ байгууллага оршин тогтнож байгаа  гэдгийг нь мэдрүүлдэг болжээ. Бусдаар бол мартагдаж, залуу үеийнхний ой тойноос холдсоор байна.

Монголын залуучуудын холбоо эх орныхоо залуу үеийг эгнээндээ нэгтгэж,  дуу хоолой, нийгмийн манлайлал, залуу насны эрч хүч, хүсэл зориг чухамдаа эндээс л бургилан ундарч баймаар. Гэвч энэ холбооны урагшгүй үйл  ажиллагаанаас болж Монголын  залуучууд салж сарниж, улс төрийн нам бараадахыг илүүд үздэг болсон. Өөрөөр хэлбэл залуу үеийнхнийхээ үзэл бодол, үнэт зүйлсийг  улс төрийн намуудад булаалгачихсан гэсэн үг. Үүний нотолгоо нь намуудын дэргэдэх залуучуудын байгууллага. Монголын залуучуудын төв байгууллага гэсэн том агуулга нь алдагдаж,  намын дэргэдэх залуучуудын байгууллагуудаас ч дор үнэлэмжтэй болсон гунигтай  зураглал нь энэ.

Залуучуудаа уриалан дуудаж, эх орны бүтээн байгуулалт, шударга ёсны төлөө  дуу хоолойгоо нэгтгэж байх учиртай тус холбоо ичээнд байгаа мэт чимээ алдарч, байрны түрээсийн мөнгөөрөө амь амьжиргаагаа залгуулаад тулгаа тойрон хэмлэлдэж байхыг илүүд үздэг  болсон мэт.

Ингэхдээ улс төрийн намын нөмөр нөөлөгт хавчуулагдахыг илүүд үздэг болсон бололтой юм. МЗХ-ны өнөөгийн  явдал мөр, хандлага  зүг чигийг нь анзаарвал Ардын намын дэргэдэх НАМЗХ-ны хувилсан дүр шиг харагдах болжээ.

Залуучуудын байгууллагаар дамжин улс төр рүү том үсрэлт хийх хожмын тооцоо байдаг биз. Залуучуудаа нэгтгэж нягтруулах учиртай  холбоо маань ингэж залуусаа улс төржүүлж, улмаар үзэл бодлоор нь талцуулан эв хагалж, эе эвдэх шалтгаан болчих вий гэсэн болгоомжлол байна. Энэ янзаараа бол тус холбоо   тэрүүхэн тэндээ улс төрийн хор найруулагчдын бүлэглэл болон хувирч мэдэх юм. 

Хийж байгаа томилгооноосоо хүртэл нэг л биш харагдаад байна.  Өчигдөр гэхэд л МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан  Б.Дэмбэрэлийг  зөвлөхөөрөө томилж олны нүдийг орой дээрээ гаргаж байгаа харагдав.  “Миний дүүргийн тэнгэр цэнхэр”, “Баянзүрх дүүргийнхээ хүүхэд багачуудад зориулж ном уншууллаа” зэрэг пост, эрүүл эсэхэд нь эргэлзмээр үйлдлээр нь хүмүүс Б.Дэмбэрэлийг сайн мэднэ.

МЗХ Монголынхоо залуучуудыг нэгтгэх байтугай удирдлагууд нь өөр хоорондоо байшин барилгаа тойрон хэрэлддэг гэлцэх юм билээ.  Энэ мэт хэрүүл уруул хэзээнээсээ байсаар ирсэн архаг хууч.  Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө тус байгууллагын  90 жилийн ойн баярын хуралдаа хэсэг залуус  “Нойрноосоо хэзээ сэрэх вэ” гэсэн лоозонтой очиж байв гэж.  Өнгөрөгч намар  гэхэд л тус Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар гэгч залуу О.Гэрэлт-Одыгоо огцруулна гээд хэсэгтээ л дэвж шавсан юм даг.  

Ингэж өөр хоорондоо өширхөж хэмлэлдсэн хүмүүс Монголын залуучуудын төлөө юм хийнэ гэж хүлээвэл эндүүрэл. Яахав, ичсэн халагтаа  жилдээ нэг удаа “Next stop”-оор оны залуугаа шалгаруулаад  мөнөөх олон “Тэргүүний” тэмдэгээ  түгээгээд явж байвал тэр л дээд болох биз.

Г.Учрал

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.