Хонконгт коронавирусний “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын тав дахь давлагаа дэгдээд байгаатай холбогдуулан пүрэв гаргаас хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлжээ.
Тодруулбал, олон нийтийн газарт хоёроос дээш хүн, хувийн уулзалтад хоёроос дээш гэр бүл оролцохыг хязгаарлажээ. Хонконгт өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо даваа гарагт хамгийн олон буюу 614-т хүрсэн бол лхагва гарагт 1161, пүрэв гарагт 986 хүнээс тус тус халдвар илэрсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр байгаад үндэслэн дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан бүс нутагт тооцогддог Хонконгт хавтгай дөрвөлжин километр тутамд 6500 гаруй тохиолдол илэрч магадгүй хэмээн урьдчилан таамаглаж байна.
Хонконгийн их сургуулийн дэд профессор, гэр бүлийн эмч Дэвид Оуэнсийн хэлснээр, өвчлөл цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна. Тэрбээр, “Энэ бол дөнгөж эхлэл. Ирэх хэдэн долоо хоногт халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Бусад орнуудын нөхцөл байдлаас үзвэл “омикрон” өргөн хүрээг хамрах төлөвтэй” гэж хэлжээ.
Montsame.mn