Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 50 гаруй хувь нь чанаргүй зээл болсноор өнгөрсөн сараас чанаргүй зээлийн мэдээллийг олон нийтэд ил зарласан. Ингэснээр анхаарлын төвд ороод байгаа.
Өчигдөр УИХ-ын гишүүн асан, МУ-ын Дархан аварга А.Сүхбатын авсан Хөгжлийн банкны зээлийн асуудал нийгэмд анхаарлын төвд байсан бөгөөд энэ талаар “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд твиттерт жиргэжээ. Тэрбээр:
"Ийм хөгийн бөхөнцөрүүд сонгохоо больцгоогооч монголчуудаа!! Эморч бөх, зохиолын дуунд,.. хэт их автаснаас чинь болж өөрсдийн чинь амьдрал цаашлаад улс орон чинь сүйрлээ!!" гэжээ.